Цэнхэр үст Цэрэн Б.Насанбаярыг тайван орхихгүй

2016/10/14
Share |
Хүмүүс:
Цэнхэр үст Цэрэн Б.Насанбаярыг тайван орхихгүй

БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяр, олон нийтийн сүлжээнд Цэнхэр үст Цэрэн нэрээрээ танил болсон Э.Цэрэн нарын хооронд багагүй тэмцэл өрнөсөн. Учир нь, улсын боловсролын салбарыг хариуцдаг хүн Мүүн гэх шашны гаж урсгалд нэгдсэн гэх мэдээллийг Цэрэн нийтэд мэдээлж, түүнийг хүүхдүүдэд шашны ухуулга сурталчилгаа явуулсанд буруутгаж байсан. 

Тэгвэл Б.Насанбаяр МУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн Зайны сургалтын төвийн эрхлэгчээр өнгөрөгч есдүгээр сарын 08-нд томилогдсон тухай мэдээлэл өчигдрөөс эхэлж гарах болсон. Үүнийг Э.Цэрэн мэдээлсэн бөгөөд "Ард нийтээрээ эсэргүүцэхийг миний бие уриалж байна" хэмээжээ.

Тэрбээр "За МУБИС-ийг самрах ажилд Б.Насанбаяр Захирал Мөнхжаргалын хамт мордов. Ард нийтээрээ эсэргүүцэхийг миний бие уриалж байна! Түрүүчийн хийсэн Цөм хөтөлбөр, их дээд сургуулийг шинэчлэх нэртэй хөтөлбөрөө тайлагнаж бүр торны цаана суух ёстой бусуу? Насанбаяр Мүүний байгууллагуудын ажлаа дагнаж хий, хэн ч барьж идэхгүй.., Одоо ардын хүүхдээр ахин тоглоод юу гэхэв. Шайр шайр шайр.., 2016.10.12" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.