Никитоны Бачкагийн эхнэрийн сануулга

2016/10/17
Share |
Хүмүүс:
Никитоны Бачкагийн эхнэрийн сануулга

Загварын ертөнцийн бүсгүйчүүд өөрөөсөө ахимаг насны эрчүүдийг эр нөхрөөрөө сонгох нь элбэг байдаг. Тэдний жишгээр Никитоны Бачка өөрөөсөө хорь гаруй насаар дүү загвар өмсөгч Энхтуяа гэх эмэгтэйтэй гэр бүл зохиосон. Өөрөөсөө олон насаар ах нөхөртөө хүү, охин хоёрыг нь төрүүлж өгсөн загвар өмсөгч бүсгүй өдгөө загварын тайзнаа чөлөөт цагаараа гарах болсон гэхэд хилсдэхгүй. Цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч бүсгүй их л бухимдангуй хамтран зүтгэгч нартаа сануулга өгчээ.

Зарим нэг иүү амтай, билүү долоосон юмнууд одоо боль. Дээд тал нь хоёр, доод тал нь нэг хүүхэдтэй, нас биед хүрсэн хүүхнүүд болчихоод жаахан охидууд шиг нэгэндээ атаархаж, ар хударгаар нь муулаад ямар хэрэгтэй юм бэ. Тэглээ гээд карьер хөөх нас чинь өнгөрсөн. Хоорондоо жарваганалдаад яахав дээ. Данс тооцоо боддог нь бодоод, алхаж гишгэдэг нь алхаж гишгэдэгээ хийгээд л байж бай. Надтай тэрсэлдлээ гээд та нарт ямар ашигтай юм. Тэглээ гээд би доошоо орохгүй, та нар дээшээ гарахгүй. Хий дэмий тэгж стрессдэж, өөрсдийн сэтгэл санааг зовоож яанам бэ. Ядаж загварын дамжаа төгсчих, эхлээд. Үгүй юмаа гэхэд ядаж долоо хоног яваад үзчих. Тэгээд дараа нь надтай ном хаялцаад миний шавь нарыг загна, гоочил за юу. Хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй, сураггүй “сумъяанууд” хүүхэд загнаж алхаа заах юу вэ. Тэглээ ч заах арга зүй гэдэг та нарын бодож байгаагаас шал ондоо байдаг юм.

Хүүхдийг авгайгаар нь дуудаж, орилж чарлаж, олны дунд эвгүй байдалд оруулаад хичээл заадаг, алхаа засдаг юм биш. Анх ямар гоё хамт олон байлаа. Сүүл рүүгээ болсон болоогүй эсэн бусын юмнууд орж ирээд жинхэнэ утгыг нь алдуулж, хооронд нь хагарал үүсгэж байна. Би заавал та нарт таалагдах албагүй. Таалагдахгүй бол би тал засч, худлаа инээхгүй. Байгаагаараа л байна. Их зантай энэ тэр гээд байх юм ч байхгүй. Би таалагдахгүй хүнтэйгээ заавал харилцаж, наалинхайтах ёсгүй. Арав гаруй жил хамт байхад сайнтай, муутай бүх л үед намайг хамт байсан гэдгийг мэдэх нэг нь мэдэх л биз. Мэдэхгүй бол би заавал мэдрүүлэх гээд байх ч шаардлагагүй. Болилоо гээд надад алдаад байх юм ч байхгүй. Миний мөн чанарыг таньж чадаагүй хүмүүс л хар муухай бодолтой. Харин мэддэг хүмүүс минь миний талаар хэзээ ч тэгж ярьдаггүй ээ” хэмээн ихэд уурсангуй бичжээ.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.