Стилист Bella зөвлөж байна

2016/10/19
Share |
Хүмүүс:
Стилист Bella зөвлөж байна

Хувь хүний стиль имиж гэдэг нь тухайн хүний амьдралын хэв маяг, зан ааш, боловсрол гэх мэтчилэн тухайн хүнийг илтгэж байдаг хамгийн чухал зүйл юм. Моод үргэлж өөрчлөгддөг бол стиль имиж нь тухайн хүний амьдралын туршид хамт байдаг, түүнийг илтгэж байдаг билээ. Тэгвэл та имижээ хэрхэн бүрдүүлэх вэ? Тодорхой зорилго, зорилттойгоор стиль имижийг бүрдүүлж болох ч “Runway” буюу загварын шоугаар харж үзүүлдэг бүх имиж трэндийг шууд хуулбарлан авна гэсэн үг биш билээ. Гэхдээ стиль имиж бүрдүүлэхэд танаас тодорхой хэмжээний зоригтой алхам шаардагддаг гэдгийг сануулах нь илүүц биз.

Таны стиль имижид хэрэг болохуйц загварын санааг өгөх үүднээс Лондон, Нью Йорк, Миланы загварын шоунаас гаргасан 2016 оны хавар зуны өнгөнүүдийн талаар товч дурдангаа таны хувцасны шүүгээнд ямар түлхүүр элемент болон өнгийг нэмж болохыг хүргэе.

1. Тод өнгийн пальто. Та яагаад заавал бусдын дунд уусах ёстой гэж? Харин ч эсрэгээрээ тод хурц өнгийн хувцас болон аксессуараар өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. Энэ нь олны дундаас таныг тодотгох болно.

2. Том элемент бүхий алтлаг, мөнгөлөг өнгөтэй чамин нарийн хийцтэй гоёл чимэглэл аксессуар таны шүүгээнд байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ энэ удаад том бөгөөд зоримог шийдэлтэй геометрийн дүрслэлтэй алтлаг аксессуарыг танд санал болгож байна. Энэ нь таны нэг өнгийн минимал хувцастай гайхалтай сайхан зохицно шүү, бүсгүйчүүд ээ. Минимал загвар гэдэг нь тухайн хувцасны үндсэн  суурь элемэнтийг эвдсэн боловч өдөр тутамд өмсөхөд тохиромжтой хувцсыг хэлэх юм.

3. Tote маягийн цүнх. Энэхүү цүнх нь таныг ажил хэрэгч харагдуулах бөгөөд таны хувцастай өнгө зохицсон нөхцөлд ажил хэрэгч, чөлөөт загварын ямар ч хувцсан дээр зохицох давуу талтай. Цүнхийг хувцастай адил улирал болон тухайн хувцасны загвартай нарийн зохицуулснаараа та загварлаг дэгжин харагдах нь гарцаагүй.

4. Урт түрийтэй гутал. Хэрвээ та тэгш сайхан хөлтэй бол өвдөг давсан түрийтэй гутал нь хөлийг тань сайхан харагдуулахаас гадна хувцаслалтыг чинь улам стильлэг бөгөөд дэгжин харагдуулна.

5. Өнгөлөг болон толин нарны шил. Өвлийн хар өнгийн шилнүүдээ бүрмөсөн далд нь хийгээрэй, бүсгүйчүүд ээ. Харин одоо нартай сайхан өдрүүдийг угтаж олон янзын цоглог тод өнгийн хүрээтэй “Муурны нүд”, “Онгоцны нисгэгч”, “Retro Cool” гэх мэт хэв загварууд бүхий сонголтоос өөрийнхөө нүүрний хэлбэрт тохируулан сонгож аваарай.

За ингээд эдгээр элементүүдийг хувцасныхаа цуглуулгад оруулсан байхад хаврын өнгөлөг өдрүүдийг нүүр бардам, харц дээгүүр, сэтгэл өөдрөг алхан өнгөрүүлэх болно шүү дээ. Урин хаврын мэнд хүргэе, хөөрхөн ажилсаг охид бүсгүйчүүд ээ!

Таньд энэ зөвлөгөө таалагдаж байвал та Москва центрт байрлах "Bella boutique" дэлгүүрээр зочилж өөрийн стиль, имиждээ өөрчлөлтийг хийгээрэй!!!

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Lakiesha The hoetsny of your posting is there for all to see
IP:188.143.232.27  2016-11-12 11:24:28
Navid Weeeee, what a quick and easy soltniou.
IP:188.143.234.155  2016-11-15 18:09:05
Marylouise That takes us up to the next level. Great positng. http://laklyf.com [url=http://xzfarmnlme.com]xzf armnlme[/url] [link=http://rulwwdqycrg.com]r ulwwdqycrg[/link]
IP:188.143.232.32  2016-11-16 00:51:27
Patch You”ve got to be kidding me-it”s so trnsnpareatly clear now!
IP:188.143.234.155  2016-11-18 09:42:52
Kailyn Such a deep anrsew! GD&RVVF http://hnspmzfvgnr.com [url=http://rljndcpkcey.com]rl jndcpkcey[/url] [link=http://jkeehi.com]jkeehi [/link]
IP:188.143.234.155  2016-11-20 15:00:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.