БНСУ-д оюутан охин гэмт хэрэг үйлджээ

2016/10/20
Share |
Хүмүүс:
БНСУ-д оюутан охин гэмт хэрэг үйлджээ

БНСУ-д суралцдаг 26 настай Монгол оюутан эмэгтэй Солонгос иргэний захиалгаар бэлэн хувцасны дэлгүүрийг шатаан их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Сөүл хотын Синданг худалдааны төвийн бэлэн хувцасны лангууны 30 сая воны 400 ширхэг барааг шатаагч бодис цацан шатаасан байна.

Монгол эмэгтэйд ижил төстэй бараа худалддаг нэгэн дэлгүүрийн эзэн “Тэр дэлгүүрийн барааг шатаавал хүссэн хэмжээний мөнгийг чинь өгье” хэмээн захиалга өгсний дагуу ийн гэмт хэрэг үйлдсэн аж. Түүнийг лангуун дахь барааг шатаагаад ирэхэд захиалагч “Мөнгө өгөх боломжгүй, хэмээн хэлжээ. Тэрээр хэрэг үйлдсэнийхээ төлөө 500 мянган вон хүссэн ч өгөөгүй байна. Оюутан охины хэрэг үйлдэж буй үйлдэл хяналтын камерт бичигдсэнийг Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсоор байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.