Цэнхэр үст Цэрэнгийн “дэгжин” ээж

2016/10/26
Share |
Хүмүүс:
Цэнхэр үст Цэрэнгийн “дэгжин” ээж

Твиттер, фэйсбүүкчдийн хүрээнд “Цэнхэр үст” хэмээн нэрлэгддэг Э.Цэрэндолгор  хэмээх энэ бүсгүй дуу хоолойгоо зоригтойгоор цуурайтуулж яваа нэгэн. “Мүүн” хэмээх шашны урсгалыг Монгол улсад хамгийн ихээр мэдүүлж таниулж чадсан хүн гэхэд уншигч олон санал нийлэх биз. Нэг хэсэгтээ л БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяртай ана мана, ач тач үзэлцсэн ширүүн тулааны намжирдаан одоо ч чимээ нь тасраагүй байгаа билээ. Сэтгүүлч Б. Мөнхбаясгалангийн цензургүй яриагаар олон зүйлийг дэнслээд авсан тэрээр олон олон дэмжигчидтэй болсоноос гадна, сэтгүүлч найзтайгаа илүү дотно хамтрагчид болсон харагдана лээ. Тэгвэл цэнхэр үст Цэрэн ойрын үед ээжийгээ асарч сувилан, үр гэдэг үгний үүргийг биелүүлж яваа сурагтай. Ижил өнгийн дэгжин платиар ижилссэн эх охин хоёр сошиал ертөнцийн од болов. Ээжийгээ Dyrberg/Kern зүүлтээр гоёж нөхрөөрөө зургаа даруулж жаахан охидууд шиг аальгүйтээд авсан Цэрэн сүүлийн үед гэр бүлдээ ихээхэн цаг заваа зарцуулаад завгүй байгаа бололтой.

эх сурвалж: shuurkhai.mn





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.