Шинэ начингуудаас допинг илэрчээ

2016/10/26
Share |
Хүмүүс:
Шинэ начингуудаас допинг илэрчээ

Үндэсний баяр наадмар тав давж шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг уламжлалтай. Энэ жил АХ-ын 95, Их Монгол улсын 810 жилийн ой тохиож 1024 бөх барилдсан бөгөөд 32 бөх тав давсан юм. Шинээр улсын начин цол хүртсэн Увс аймгийн Тэс сумын харьяат Бадрахын Ганзориг, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Батчулууны Баатарцол нараас допинг илэрсэн нь тогтоогдсон байна. 

Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны журам ёсоор бол допингийн төрлийн эм, бодис хэрэглэсэн бөхчүүдийн тухайн жилийн наадмаар хүртсэн цол, чимгийг хураах юм уу, хоёр хүртэлх жил барилдах эрхийг нь хасах зэргээр хариуцлага тооцдог аж.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.