Тавин мянган хүн цугласан “Хямдралын шуурга” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө

2016/11/01
Share |
Хүмүүс:
Тавин мянган хүн цугласан “Хямдралын шуурга” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө

Аравдугаар сарын 28,29,30-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд хямдралын шуурга дэгдэж олон мянган хүмүүсийг нэг дор цуглуулж чадлаа. Уг үзэсгэлэн худалдааг  “Grand event” компаниас зохион байгуулсан бөгөөд нийт 150 гаруй байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүс оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг 80 хүртэлх хувь хямдруулсан нь олон хүний талархлыг хүлээсэн юм. Мөн зохион байгуулагч компаниас азтан тодруулж ,таван хүнийг "Манжуур" хотоор аялах азтанаар тодруулж , үлдсэн азтануудыг таван сая төгрөгийн үнэ бүхийн бараа бүтээгдэхүүнээр шагнаж урамшуулсан юм.  Уг үзэсгэлэнгийн үргэлжлээл  арванхоёрдугаар сарын дундуур дахин зохион байгуулагдах бөгөөд нийт оролцсон байгууллага, хувь хүмүүс болон хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгч нартаа “Grand event” компаний зүгээс баярласан, талархсанаа илэрхийлж байна.












Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!