Винс Картер тохолтын тэмцээнд орох уу?

2016/11/01
Share |
Хүмүүс:
Винс Картер тохолтын тэмцээнд орох уу?

"Мөмфис Гризлис" багийн довтлогч, домогт Винс Картер ирэх оны ихээр болох Бүх оддын тоглолтын тохолтын тэмцээнд оролцоно гэх цуу яриаг үгүйсгэсэн байна.

"Тэр бичлэгийг би хожуу олж харсан. Гэнэт л хүмүүс, "Чи тохолтын тэмцээнд өрсөлдөх гэж байгаа юм уу?" гэж асуух болсон. Тэр мэдээллийг тараасан "алиалагч" бэлтгэлийн танхимд ирээд надаас шууд асуух байсан юм.

Бичлэгийн тухайд... Би 2017 оны тохолтын тэмцээнд оролцоно гэж яриагүй. Тэгээд ч тухайн бичлэгийг жилийн өмнө зуны бэлтгэлийн үеэр л нэг залуу хийж байсан санагдана.

2000 онд хийсэн тохолтоо одоо хийж чадах болов уу гэж үү?... Нэгийг нь хийчихэж дөнгөх байх. Харин маргааш нь хоёрдахийг нь гэх мэт. Гэхдээ тэмцээнд аваргалж яагаад ч чадахгүй шүү дээ. Одоогийн залуусын хийж байгаа үзүүлбэрүүдийг харахаар үнэхээр сүрдмээр шүү" хэмээн өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.