Мунзуй Г.Нямдорж хилээр оргон зайлахыг завджээ

2016/11/01
Share |
Хүмүүс:
Мунзуй Г.Нямдорж хилээр оргон зайлахыг завджээ

Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглож, түүнийг зохион байгуулсан хэрэгт шалгагдаж байсан “Мунзуй” хочит Г.Нямдоржийн хэргийг өнгөрөгч сард прокурорын байгууллагад шилжүүлжээ. Улмаар прокуророос Г.Нямдоржийг цаашид хорих шаардлагагүй гэж үзэн 10-р сарын 20-нд хорих ангиас суллаж батлан даалтад гаргаад байжээ.

Тэрээр хорих ангиас суллагдсанаасаа найм хоногийн дараа буюу 10-р сарын 28-ны өдөр хилээр оргон зайлахыг завдсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, Г.Нямдорж нь зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ-руу хил давах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн алба хаагчид баривчилсан тухай эх сурвалж мэдээллээ. Харин уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодруулбал, Одоогоор Г.Нямдоржтой холбоотой ямар нэг хэрэг үүсээгүй гэсэн юм.

Мунзуй хочит Г.Нямдорж нь одоогоос гурван жилийн өмнө  мөрийтэй тоглоом тоглосон гэх хэргээр баривчлагдаж шүүхээс нэг жилийн хорих ял оноож, ялын хугацаагаа жирийн дэглэмтэй хорих ангид өнгөрүүлжээ. Улмаар өнгөрөгч тавдугаар сард Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн дахин баривчилсан байдаг. Тэрээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 149.3 "бусдыг далайлган сүрдүүлсэн", мөн хуулийн 125.1 "бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах" гэсэн зүйл ангиар шалгагдан хоригдож байсан юм.

эх сурвалж: medee.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
SAIN ER SAIN ER YUMOO. UNEHEER YASNII HULGAR YUMDAA. TSAAZAAR AVCHIJ BOLDGUIMUU TERTEI TERGUI HUN ALAH L NUHUR BAINA.
IP:202.179.25.189  2016-11-01 15:52:39
xbzbnmhwo d01WZ8gatggcjseseg, [url=http://hefdkmovaveu.com/] hefdkmovaveu[/url], [link=http://tldymxguuhzh.com/ ]tldymxguuhzh[/link], http://sokfntalxwvo.com/
IP:46.161.9.8  2017-01-22 09:13:24
CharlesTar wh0cd47046 azithromycin
IP:46.161.9.51  2017-06-07 16:27:20
CharlesTar wh0cd47046 celexa generic Clomid buy inderal
IP:46.161.9.51  2017-08-23 23:51:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.