БЕЛЛА: СТИЛИСТ ХҮН БУСДЫН НУУГДСАН ”СОР”-ЫГ ИЛ ГАРГАЖ ӨГДӨГ

2016/11/02
Share |
Хүмүүс:
БЕЛЛА: СТИЛИСТ ХҮН БУСДЫН НУУГДСАН ”СОР”-ЫГ ИЛ ГАРГАЖ ӨГДӨГ

Стилист гэх ойлголт сүүлийн хэдэн жил мода болоод байгаа. Тэд жирийн хэн нэгнийг олны танил, "од" болгоход асар их нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, стилистүүд бол жирийн хэн нэгний дотоод ертөнцийг гадаад хувцаслалт, нүүр будалтад нь гарган ирж чаддаг жинхэнэ хувийн сэтгэлзүйчид юм. Тэд зүгээр нэг гоё даашинз, өндөр өсгйийт сонгох биш харин тухайн хүнийхээ гадаад дүр төрхийг цогцоор нь бүрдүүлж, алдаа гаргахаас зайлсхийлгэж чаддаг.

Харин сүүлийн үед Монголын "од"-ууд Белла гэх стилист бүсгүй рүү хошууран өөрийн өнгө төрх, хэв маяг, донжоо олж авдаг байна. Ингээд стилист Беллатай ярилцлаа.

-Танд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Таныг АНУ-ын Лос Анжелос хотноо амьдарч, алдарт “California State University” сургуулийг дүүргэж байсныг сонсож байсан?

-Миний бага нас Лос Анжелос хотод өнгөрсөн. Монголоос 1996 онд явсан. Айлын ганц охин болоод ч тэр үү, ер нь их сониуч, багаасаа их хөдөлгөөнтэй шаргуу, нэг эхлүүлсэн ажлынхаа ард заавал гардаг тийм хүүхэд байсан. Багын загварын ертөнцийн талаар маш их сонирхдог. "Fashion TV"-г өдөр бүр шимтэн үздэг, ямар өнгө хоорондоо хувьсаж, зохицож байна гээд л шохоорхдог охин байсан. Лос Анжелос хотын "California State University” сургуулийг маркетингийн мэргэжлээр төгссөн. Харин одоо сонирхолдоо хөтлөгдөн стилистийн чиглэлээр ажилладаг.

-Та хувцсыг гол сонирхлоо болгож. Чухам бизнесээ хамгийн түрүүнд юунаас эхлүүлэв?

-Америкт оюутан байхдаа бусдын адил цагийн ажил хийдэг байсан. Сан Франциско хотын "BB" гэх том компанид худалдагч хийдэг байлаа. Ёстой өөд уруугүй алхахыг үзүүлж өгнө дөө. Долоо хоногт 5 кг орчим бараа бариад өндөр өсгийтэй гуталтай алхахыг нэг үзүүлнэ дээ. Дараа нь Лос Анжелос хотын "Beverly Hills" компанид эмэгтэй хувцас зардаг дэлгүүрт 7 хоногт 3 удаа ажиллаж байсан. Хажуугаар нь маркетингийн чиглэлээр сурч байгаа учраас илүү сонирхолтой зөндөө зүйлийг сурч дадлагашсан. Лос Анжелос хотод "Fashion District" гэж болдог. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж худалдан авалт хийдэг. Энэ бүхнээс хурдан шуурхай байдал, мэдрэмж, уйгагүй ажиллах хэрэгтэйг бүр сайн ойлгосон. Монголд ирээд өөрийн гэсэн нэрийн дэлгүүртэй болох тэр боломжийг би Америкаас олж харсан.

-Хүн амьдралдаа сэтгэл хангалуун байх хамгийн эхний шат нь гадаад үзэмж гэж би боддог. Та үүнтэй санал нийлэх үү?

-Яг үнэн. Хувцас хүний дүр төрхийн салшгүй нэг хэсэг. Хүн өөрийгөө бусдаас өөр, давуу гэдгийг мэдрэхийг, түүнийгээ хувцсаараа дамжуулан илэрхийлдэг. Гол нь хувцас гадаад үзэмжээрээ чанартай байхаас гадна биед эвтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Тийм ч утгаараа охид бүсгүйчүүд маань хувцасны сонголтоо маш зөв хийдэг болжээ. Үнэхээр биедээ зохицох хувцас сонгож чадахгүй, эргэлзэж байгаа хүмүүст стилист хүн тухайн хүнд тохирох донж маяг бүхий хувцсыг санал болгодог. Зарим хүмүүс стилист гэж хэн юм гэж асуудаг л даа. Нэг үгээр хэлбэл, олон бараа дундаас ганцхан өөртөө зохих донжтойг нь олох юм шүү дээ. Хүн олон төрлийн бараа, олон өнгөнөөс сонголтоо хийж чадахгүй төөрөгддөг. Гэтэл өөрийнхөө арьсны онцлог, бие галбирт тааруулсан хувцас ердөө л нүдний өмнө байх жишээтэй. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр эхлээд өөрт тань ямар өнгийн хувцас нас дарж харагдах вэ, ямар хээ судалтай байвал биеийн өө тодрохгүй вэ гэх зэрэг энгийн зөвлөгөөг мэргэжлийн хүнээс нэг л удаа сонсчихсон байхад цаашдаа худалдан авалтандаа сэтгэл ханамжтай байна.

-Та олон уран бүтээлчдийн стилист хийсэн гэдэг. Харин яг одоо танаас зөвлөгөө авмаар санагдлаа. Олон нийттэй харилцдаг сэтгүүлчдийн шүүгээнд зайлшгүй байх ёстой хувцас юу бол?

-Ажил хэргийн ертөнцөд хэн хамгийн санаачлагатай, ажил хэрэгч нь, хамгийн мэдлэг боловсролтой нь, бас хамгийн сайхан хувцасладаг нь ялалт байгуулдаг. Би үүнтэй санал нэг байдаг. Ажил хэрэгт амжилт олох эсвэл бүтэлгүйтэхэд хувцас гол хүчин зүйл болдог. Хэрвээ алдартай од нэгэн телевизийн шоунд оролцохдоо уранхай жинс, тод өнгийн туфль өмсчихсөн дуулж байвал энэ бол том асуудал биш. Харин сэтгүүлч болон төрийн байгууллагын ажилтан ийм байдалтай даргадаа харагдвал тааламжтайгаар хүлээн авахгүй нь лавтай. Иймээс “юу өмсөх вэ?” гэдэг нь их чухал бөгөөд нөхцөл, шалтгаан, зорилгодоо тохирч байх ёстой. Мэргэжлийн сэтгүүлчид гадаад үзэмж, хувцаслалтандаа маш сайн анхаардаг гэж боддог. Эфирт ямар өнгийн хувцас илүү тод, албаны харагдах вэ, нүүр будалт үсний стиль зэргээс тухайн хүний донж тодорхойлогддог. 

-Яг ямар үед өөрийгөө бусдаас илүү гэдгийг мэдэрдэг бол. Таныг юу чимдэг гэж боддог вэ?

-Би өөрийгөө бусдаас илүү, дутуу гэж дүгнэх дургүй. Хийж байгаа зүйлдээ л сэтгэл хангалуун явахыг хичээдэг. Намайг зан байдал, гадаад төрх маань чимдэг байх. Гэхдээ хүн гадаад төрхөөрөө хүн бүрт таалагдах албагүй, гол нь тухайн дотоод хүнээ гаргаж ирэх нь чухал юм.

-Загвар давтамжийн хувьд хэн ч бусадтай адилхан хувцаслахыг хүсэхгүй. Та үйлчлүүлэгчиддээ энэ тал дээр хэр анхаарал тавьж зөвлөгөө өгдөг вэ?

-Манай дэлгүүр Америкт үйлчилгээ үзүүлээд чамгүй хугацаа өнгөрч байна. Бид худалдан авагчдаа "Хаан" ёсоор хүндлэн, зарчимтай ажиллахыг эрмэлздэг. Болж өгвөл сонголтонд нь түлхүү анхаардаг. Хүмүүс дэлгүүр хэсэхдээ яг юу авахаа мэдэхгүй олон бараанд төөрөгдөж, төөрөгдөж эцсийн сонголтоо буруу хийчихдэг. Гол нь ийм үйлчүүлэгчдэд бид чухам хайж байгаа барааг нь олж өгөх, улмаар бие галбирт нь хэрхэн тохирч байгааг харж зөвлөгөө өгөхийг боддог.

-Зөвхөн олны танил бүсгүйчүүдэд бус энгийн охид бүсгүйчүүдэд өөрийн цахим хуудсаараа үнэгүй зөвлөгөө, зөвлөмж өгдөг гэсэн.

-Тийм ээ. Цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүдэд зөвлөгөө өгдөг. Бүсгүй хүн бүр сайхан харагдахыг хүсдэг. Сайхан хувцаслахын гол тулгуур бол мэдээж хувцас шүү дээ. Харин сайхан хувцаслахад хэдэн дүрэм бий.

-Байгаа хувцаснуудаа хооронд нь тохируулж, цэвэрхэн сайхан өмс.

-Хувцас бүр чинь танд яг зохисон байх хэрэгтэй.

Өдөр тутмын ажил, бизнесийн уулзалт, үдэшлэг, аялал, амралт чөлөөт цагт өмсөх хувцсаа төрөлжүүлэн сонгож ав.

Зарим нь өөр өөр зориулалтаар өмсч болох учраас сонголтыг маш нарийн хийх хэрэгтэй. Нөхцөл байдалд тохируулж хувцасла. Хэрэв та байгууллагын захиралтай уулзах гэж байгаа бол жинсэн өмдтэй орж болохгүй шүү дээ. Унтахынхаа өмнө маргаашийн ажлын төлөвлөгөөгөө харж байгаад хувцсаа тохируулах хэрэгтэй. Хувцсаа шүүгэндээ цэвэр нямбай өлгөж бай. Өлгүүрт байгаа хувцас өнгө алдаж, үрчийдэггүй. Хувцас, гоёл чимэглэлийн зүйлсээ “хайрлах” хэрэгтэй шүү дээ.

Хувцсыг нэг удаа өмсөөд угааж, индүүдэж заншаарай. Ингэснээр танд гэнэтийн ажил гаргахад хиртэй хувцас гарт “өртөхөөс” сэргийлнэ. Хувцасны өнгө, хэв загварыг сайн тохируул. Хувцас бол бусдын хүндэтгэлийг олоход тань туслах чухал хүчин зүйл. Гутал чинь хар юм уу хүрэн гэх мэт тод биш өнгөтэй байх нь тохиромжтой. Ийм өнгийн гутлыг ямар ч хувцастай тохируулан өмсч болно. Гутлаа үргэлж өнгөлж байгаарай.

-Хамгийн стильтэй хувцасладаг улс төрчийг нэрлэ гэвэл...?

-Надад Ц.Оюунгэрэл гишүүний хувцаслалт дажгүй санагддаг. Эмэгтэй улстөрчид өөрсдийн имижийг эмэгтэй хүний зан төрх, гадаад байдал хамгийн бага байхаар бүрдүүлдэг байсан. Одоо энэ шинж өөрчлөгдөж эмэгтэйчүүд олноороо улс төрд орохоос гадна шүрэн улаан, оюу ногоон, нимбэгэн шар өнгийг зоригтой сонгож дэгжин хувцаслах болсон.

-Та өөртөө үргэлж сэтгэл хангалуун байж чаддаг уу. Манайхан сайн эзэгтэй, сайхан эмэгтэйн шинж гээд л олон зүйлийн тухай ярьдаг?

-Эмэгтэй хүн өөртөө итгэлгүйгээр хаана ч хүрч чадахгүй. Өөрийгөө үнэлэхгүй хүн бусдад зааж зөвлөж явна гэж үү. Өөртөө таалагддаг хүн байгаа бүхэндээ итгэл төгс байдаг. Тэр ч утгаараа миний одоо хийж байгаа бизнес болон ажил маань үргэлж надад шинэ мэдрэмж шинэ хүмүүстэй танилцахад хүргэдэг. Стилист хүн сэтгэл санааны хувьд дээд зэргийн бэлтгэлтэй, бүхнийг даван туулах хүч тэнхээтэй, бусдын нуугдсан "сор"-ыг ил гаргаж өгдөг тийм л гайхалтай ажил гэж боддог.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mergejih ug ni ehleed uuriinhee style-g sain olvol zugeer um.Bor tsarai shar us,ulaan uruul neg l gandval ungu haragdaad bdgiin.
IP:99.13.71.208  2016-11-03 08:31:28
Zochin Ehleed uuruu zuv styletei goe haragddag bolchood busdad zuvluh heregtei bh
IP:202.179.29.195  2016-11-03 14:27:12
Titia Haluelljah! I needed this-you”re my savior.
IP:188.143.232.27  2016-11-12 11:47:14
Xannon Yo, good looikn out! Gonna make it work now.
IP:188.143.232.32  2016-11-15 18:10:15
Karson Just do me a favor and keep writing such trnhaecnt analyses, OK? http://hrsiefa.com [url=http://dqdkuhqxtv.com]dqd kuhqxtv[/url] [link=http://vnequlfycw.com]vn equlfycw[/link]
IP:188.143.232.32  2016-11-16 00:53:14
Della Didn”t know the forum rules allowed such brlniialt posts.
IP:188.143.234.155  2016-11-18 09:43:27
Yamary Awesome you should think of sohnimteg like that http://qdvkloqvdu.com [url=http://xmgrghs.com]xmgrgh s[/url] [link=http://vjwufocqkpv.com]v jwufocqkpv[/link]
IP:188.143.232.27  2016-11-20 15:00:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.