УИХ- ын гишүүн Ж.Энхбаяр: Төр нүүрс ухсаар байгаад нүүрсний салбар дампуурсан

2016/11/02
Share |
Хүмүүс:
 УИХ- ын гишүүн Ж.Энхбаяр: Төр нүүрс ухсаар байгаад нүүрсний салбар дампуурсан

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус байнгын  хорооны тогтоолоор байгуулагдсан Төрийн өмчит Аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах бүхий үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Төрийн өмчит компаниудын орон тоог 2012 оны хэмжээнд нь аваачих хэрэгтэй байна. Энэ нь 15 хувийн цомхотгол хийнэ гэсэн үг. Мөн төрийн өмчит компанийн цалин, урамшуулалыг  нэг түвшинд аваачих хэрэгтэй байна. Төрийн өмчит компани бүрт ТУ-ийг татан буулгах хэрэгтэй. Төрийн өмч гэдэг нь ард түмний өмч гэсэн үг. Тиймээс олон нийт, иргэдийн хяналтыг оруулах хэрэгтэй. Мөн төрийн бизнес дэх оролцоог багасгах хэрэгтэй. Төр нүүрс ухсаар байгаад нүүрсний салбар дампуурсан. Байшин барьсаар байгаад одоо барилгын салбарыг дампууруулж байна. Төрийн эдийн засаг дахь оролцоог таслан зогсоох цаг болсон. Тэгэхгүйгээр Монгол Улсын эдийн засаг урагшаа явахгүй. Төр эдийн засагт оролцох тусам бизнесийн тэнцвэргүй байдал үүсдэг. Мөн энэ цаг хугацаанд төрийн өмчийн компаниудад ажилласан удирдлагын нэрийг гаргах хэрэгтэй. Шалгалт хийж, олон нийтэд ил болгох хэрэгтэй. 11 их наяд төгрөгийн өр үүсчихээд байна. Их наяд, их наядын алдагдал гараад байхад бид энд хүхдүүдээсээ мөнгө хасах талаар яриад хэрэлдээд сууж  байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.