Зургаадугаар ангийн хөвгүүд ангийнхаа охиныг зодож танхайрчээ

2016/11/03
Share |
Хүмүүс:
Зургаадугаар ангийн хөвгүүд ангийнхаа охиныг зодож танхайрчээ

Өнгөрсөн баасан гараг буюу аравдугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед 11 настай Э гэх охиныг ангийхан хөвгүүд бүлэглэн зодож танхайрсан хэрэг гарчээ. Охины нуруу, хэвлий, бөөр зэрэг газруудад өшиглөж гэмтээсэн байна. Охины ээжийг хэргийн газарт очиход охин юм ярьж, босож чадахгүй газар хэвтсэн байдалтай байжээ. Үүний дараа түргэн дуудаж охиныг ГССҮТ-д очиж үзүүлэхэд ил шарх байхгүй байна. Яаралтай томографикын зураг авхуулах хэрэгтэй гэжээ.

Хохирогч Э "Яг хичээлээ тараад шатаар бууж байхад над руу ангийн хөвгүүн шүлсээ хаясан. Тэгэхээр нь дургүй хүрээд гүйж, очоод үснээс нь зулгаачихсан юм. Тэгээд манай ээж дүүг цэцэрлэгээс нь авч байж магадгүй гэж бодоод хойшоо цэцэрлэг рүү нь ангийхантайгаа алхаж байтал ангийн хөвгүүд ирж, өшиглөсөн. Хэрэг гарахад манай ангийн хүүхдүүд салгаж, биеийн тамирын багш маань жижүүрийн сандал дээр суулгаж өгсөн. Одоо нурууны зүүн хэсгээр өвдөж байна" гэсэн байна.

Хохирогчын ээж "Би өөрөө өрх толгойлсон гурван хүүхдийн ээж, надад компьютер томографикын зураг авхуулах мөнгө байхгүй. Зодсон эцэг, эхчүүд охины маань эрүүл мэндэд шаардлагатай мөнгийг өгөх юм уу өгөхгүй юм уу мэдэх юм алга. Эцэг эхчүүд, сургууль, багш нар хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэхээрээ ингэдэг байна. Хичээлээс гадна хүүхдийн хүмүүжилд анхаарах хэрэгтэй биз дээ. Ядаж л зодож болохгүй, ингэж болохгүй гээд" гэлээ.

Харин ангийнх нь багш "Энэ хэрэг нь хичээл тарсаны дараа болсон үйл явдал хичээлийн цагаар ийм хэрэг гарсан бол бид оролцож, болиулж болно. Багш сурагч бүрийг гэрт нь хүргэж өгөөд, хүрч ажиллах боломжгүй. Зодсон хүүхдүүдийн эцэг эхийг дуудаж, охиныг эмнэлэгт үзүүлэх мөнгө төгрөгийг төлөхийг сануулж, анги хамт олноос нь хандив цуглуулахаар ажиллаж байна" гэжээ.  Эх сурвалж www.wikimon.mn

Өнгөрсөн баасан гараг буюу аравдугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед 11 настай Э гэх охиныг ангийхан хөвгүүд бүлэглэн зодож танхайрсан хэрэг гарчээ. Охины нуруу, хэвлий, бөөр зэрэг газруудад өшиглөж гэмтээсэн байна. Охины ээжийг хэргийн газарт очиход охин юм ярьж, босож чадахгүй газар хэвтсэн байдалтай байжээ. Үүний дараа түргэн дуудаж охиныг ГССҮТ-д очиж үзүүлэхэд ил шарх байхгүй байна. Яаралтай томографикын зураг авхуулах хэрэгтэй гэжээ.

Хохирогч Э "Яг хичээлээ тараад шатаар бууж байхад над руу ангийн хөвгүүн шүлсээ хаясан. Тэгэхээр нь дургүй хүрээд гүйж, очоод үснээс нь зулгаачихсан юм. Тэгээд манай ээж дүүг цэцэрлэгээс нь авч байж магадгүй гэж бодоод хойшоо цэцэрлэг рүү нь ангийхантайгаа алхаж байтал ангийн хөвгүүд ирж, өшиглөсөн. Хэрэг гарахад манай ангийн хүүхдүүд салгаж, биеийн тамирын багш маань жижүүрийн сандал дээр суулгаж өгсөн. Одоо нурууны зүүн хэсгээр өвдөж байна" гэсэн байна.

Хохирогчын ээж "Би өөрөө өрх толгойлсон гурван хүүхдийн ээж, надад компьютер томографикын зураг авхуулах мөнгө байхгүй. Зодсон эцэг, эхчүүд охины маань эрүүл мэндэд шаардлагатай мөнгийг өгөх юм уу өгөхгүй юм уу мэдэх юм алга. Эцэг эхчүүд, сургууль, багш нар хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэхээрээ ингэдэг байна. Хичээлээс гадна хүүхдийн хүмүүжилд анхаарах хэрэгтэй биз дээ. Ядаж л зодож болохгүй, ингэж болохгүй гээд" гэлээ.

Харин ангийнх нь багш "Энэ хэрэг нь хичээл тарсаны дараа болсон үйл явдал хичээлийн цагаар ийм хэрэг гарсан бол бид оролцож, болиулж болно. Багш сурагч бүрийг гэрт нь хүргэж өгөөд, хүрч ажиллах боломжгүй. Зодсон хүүхдүүдийн эцэг эхийг дуудаж, охиныг эмнэлэгт үзүүлэх мөнгө төгрөгийг төлөхийг сануулж, анги хамт олноос нь хандив цуглуулахаар ажиллаж байна" гэжээ.  Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/71572.shtml#sthash.Eph14MsV.dpuf

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.