О.Баасанхүү: Ц.Нямдорж гишүүн ээ, яахаараа Алтан гэдэг хүн Эрдэнэт үйлдвэрийн дарга болно гэдэг юм бэ ?

2016/11/03
Share |
Хүмүүс:
О.Баасанхүү: Ц.Нямдорж гишүүн ээ, яахаараа Алтан гэдэг хүн Эрдэнэт үйлдвэрийн дарга болно гэдэг юм бэ ?

Эрдэнэт үйлдвэрийн  дарга хэн болох вэ гэсэн асуулт багагүй маргаан дэгдээж байгаа. Улс төрчдийн дунд нэлээдгүй маргаан дэгдээгээд байгаа "Эрдэнэт үйлдвэр" захиралд хэд, хэдэн хүний нэр яригдаж байгаа. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболдын хамтрагч Т.Бадамжунай мөн "Алтжин" группийн тэргүүн Г.Алтан, “Эрдэнэт”-ийн экс захирал Ч.Ганзориг нарын нэр яригдаж байна. "Алтжин" группийн тэргүүн Г.Алтан хатагтайг захирал болох хамгийн магадлал өндөртэй гэж улс төрийн хүрээнийхэн таамаглаж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж одоог хүртэл ам нээгээгүй байгаа юм. Харин өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр хэлэлцэх асуудлуудтай холбоотой зарим гишүүд  санал хүсэлтээ хэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг хөндөж "Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг хэзээ хэлэлцэх юм. Яахаараа тэр Алтан гэдэг хүн Эрдэнэт үйлдвэрийн дарга болно гэдэг юм бэ. Ц.Нямдорж гишүүн Алтантай холбоотой асуудлын талаар тайлбар хийгээч. Би хэдхэн хоногийн өмнө Орхон аймагт ажиллаад ирлээ. Иргэд Эрдэнэтийн асуудлыг хэзээ ярих вэ. Энэ асуудал хэзээ тодорхой болох вэ гэж асууж байна" гэлээ.

NUUTS.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.