Зуны олимпийн 31 дүгээр наадмаас медаль авсан тамирчдад Засгийн газраас өнөөдөр мөнгөн шагнал олгожээ.

Жүдо бөхийн төрөлд Мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад 60 сая, дасгалжуулагчид нь 30 сая төгрөг,

Боксийн төрөлд Хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг олгосон байна. Харин паралимпээс паурлифтингийн төрлөөр хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг,

Паралимпээс жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүүд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөгийг Монгол Улсын Ерөнхий сайд гардуулж өгчээ.