БЗД-ийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилж, Нийслэлийн Засаг даргад өргөн барихаар болжээ

2016/11/04
Share |
Хүмүүс:
БЗД-ийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилж, Нийслэлийн Засаг даргад өргөн барихаар болжээ

Сум дүүргийн ИТХ-ын хурлын сонгууль болж өнгөрөөд багaгүй хугацааг өнгөрлөө. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн  хувьд Нийслэл хотод сонгогчдын ирц хүрээгүйн улмаас төвийн 6 дүүрэгт  хуулийн  дагуу дахин сонгууль явагдсан.

Харамсалтай нь дахин сонгуулийн үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшигчид сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараан сонгуулийн хууль зөрчсөн байдаг. Энэ тухай  баримттай мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ар араасаа гарч олон нийтэд хүрсэн.

Сонгогчдын саналыг  татах зорилгоор сонгуулийн санал хураах өдөр мөнгө тараасан тухай гомдлыг  тус дүүргийн иргэд  Баянзүрх цагдаагийн газарт гаргаснаар цагдаа хуулийн байгууллага асуудлыг нь шалгаж байгаатай холбогдуулан  Сонгуулийн хорооноос  АН-аас ялалт байгуулсан гэх  нэр бүхий 6  нэр дэвшигчдэд дүүргийн төлөөлөгчийн түр үнэмлэхийг нь олголгүй түр түтгэлзүүлж байсан бол энэ удаад эдгээр нэр дэвшигчийн нэрсийг дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэрсийн жагсаалтаас хасах  тухай  шийдвэрийг гаргажээ.123456

Сонгуулийн хэсгийн хороо дээрх шийдвэрийг гаргах болсон үндэслэл нь Сонгуулийн тухай хуулийн 70.5.10-д заасан  “Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан…, мөнгө, …   бусад эд бараа төлбөргүй тараахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнтэй холбоотой юм.

Энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 159 буюу “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах” тухай зүйлийн 159.3-д заасан “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн …, 70.5.1-70.5.10, …-д  заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэсэн заалтыг үндэслэл болгосон байна.

Баянзүрх дүүрэгт анх  ИТХ-ын 41 төлөөлөгчөөс  АН 22, МАН 19  суудал авсан тухай мэдээлэл  гарсан ч,  үнэн хэрэгтээ АН-аас нэр дэвшсэн тухайн тойрогтоо олонхийн санал авсан боловч  дүүргийн ИТХ-д нэр дэвших явцдаа Сонгуулийн хууль зөрчсөн дээрх  6  нэр дэвшигчийг хасахад нийт 35 төлөөлөгчөөс  АН 16, МАН 19 төлөөлөгчтэй болж, МАН олонх болж байгаа ажээ.

Гэвч  дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа асуудлыг улс төржүүлж, Сонгуулийн хууль зөрчсөн  өөрийн намын 6 нэр дэвшигчийг сонгогдсон мэтээр олон нийтэд мэдээлэл хийж,  сонгогчдын саналыг мөнгөөр татсан хууль бус үйлдлээ хаацайлж, иргэдийг талцуулж, АН-ын дэмжигч иргэдийг турхиран  дүүргийн төр захиргааны байрыг  ээлжит улс төржсөн үйл ажиллагааныхаа  “золиос” болгож байгаад  дургүйцэх хүн олон байна.

Сонгуулийн хууль зөрчсөн АН-ын 6 нэр дэвшигчийн хувьд Сонгуулийн хуулийн “160.3.Сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явагдана” гэж заасны  дагуу асуудал шийдэгдэж, тухайн тойргууд дээр дахин сонгууль болох учиртай.sh

Ямартай ч нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн иргэдэд элдэв улстөржилт хэрэггүй. Улс орны төсөв санхүү хүндхэн байгаа, дээр нь өвөлжилтийн ажлууд хаяанд тулсан энэ цагт дүүрэг ИТХ-аа нэн даруй хуралдуулж, удирдлагуудаа томилон, төрийн ажлыг түргэн шуурхай хэрэгжүүлэх шаардлага тулгарч буй.

Энэ нөхцөл байдалтай холбогдуулан 11 сарын 03-ны өдөр  зарласан Дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд АН-ын 16 төлөөлөгчид ирж оролцоогүй байна. Гэсэн хэдий ч ИТХ-д МАН-ээс нэр дэвшин сонгогдсон  19 төлөөлөгчийн ирц   ИТХ-ын ирцийн 54.3 хувийг буюу олонхийг бүрдүүлж байгаа тул МАН дангаараа дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Г.Атармааг сонгож, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчээр  төлөөлөгч Г.Атармаа, Р.Мөнхбат, А.Баяр, Ц.Энхбаатар, М.Мөнх-Эрдэнэ, Л.Батхуяг, Б.Түмэнжаргал нарыг сонгожээ.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилж, Нийслэлийн Засаг даргад түүний нэрийг өргөн барихаар тогтсон байна.

Сонирхолтой нь  МАН-ын олонхтой зэрэгцэн АН-ын 16 төлөөлөгч,  сонгуулийн хууль зөрчин нэр нь татагдсан 6  нэр дэвшигчээ оролцуулан өөрсдийгөө олонхи хэмээн зарлан  ирцийн хувьд  хүчин төгөлдөр бус ИТХ-ыг хуралдуулан, ИТХ-ын даргаа сонгож, Засаг даргаар Д.Пүрэвдавааг томилсон гэнэ.zurag

Хууль зөрчсөн хэмээн АН-ын 6 нэр дэвшигчийн нэрийг нь холбогдох байгууллагаас татчихаад байхад тэдний эрхийг дур мэдэн  хүлээн зөвшөөрч, АН дүүргийн ИТХ-д олонх болсон хэмээн “цагаан дээр хараар, нэг мөр ойлгомжтой бичсэн”  хуулийг давсан шийдвэр гаргаж байгааг  Д.Пүрэвдаваа гэдэг хүнд  яаж ойлгуулах ёстой юм бол … 14885865_1094018930694108_297953071_n14875267_1094018927360775_628273558_n

Дээр нь Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийг уландаа гишгэн, хуульгүй төрд амьдарч байгаа мэт дур зоргоороо авирлан, эрх мэдэл, албан тушаалаа алдахгүйн тулд хууль зөрчихийг юман чинээ боддоггүй  Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваад хариуцлага тооцдог хүн байна уу…

А.Тамир

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить АмфетамР¸Ð½ в Ð§ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº ЗакладкР¸ спайс в ОтрадноР¼ Тула купить Коксик Экстази в Фатеже ПОИСКОВР«Ð™ магнит РЕДМАГ, ТРИТОН купить в Украине, Киеве недорогР¾, бу | NeodimMag Купить Кокаин в ЧебаркуР»ÑŒ Купить закладкР¸ метадон в Горячем Ключе ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ТатарскРµ ЗакладкР¸ стаф в Липецке Купить закладкР¸ россыпь в АркадакРµ ЗакладкР¸ спайс россыпь в СоветскР¾Ð¼ Гашиш в АдыгейсРºÐµ россыпь в Нурлате Купить Метадон Копейск Купить Шишки в ГорнозаР²Ð¾Ð´ÑÐº Купить Шишки ак47 в Йошкар-О
IP:95.85.71.62  2018-05-09 22:50:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.