Сэтгэл зүрхээрээ нэгдсэн ”Гурван гавъяат”-ын тоглолт үзэгчдийг байлдан дагуулж байна

2016/11/08
Share |
Хүмүүс:
Сэтгэл зүрхээрээ нэгдсэн ”Гурван гавъяат”-ын тоглолт үзэгчдийг байлдан дагуулж байна

 “Найзууд” шоу тоглолтын ээлжит цуврал МҮЭСТО-нд үргэлжилж байна. Энэ тоглолтод жүжигчин Л.Баттулга /Аглуу/, Н.Ариунболд /Бооёо/, С.Лхагвасүран гэсэн гурван гавьяат оролцож байгаагаараа онцлог юм. Хошин урлагийн “акулууд” гэгддэг гурван гавьяатын  нэгдсэн “Найзууд- 2” шоу тоглолт танхим дүүрэн үзэгчидтэйгээр хаалтаа хийсэн. Гэвч "Найзууд-2" тоглолт өндөрлөж гуравхан хоноод л “Найзууд-3” тоглолт нээсэн нь үзэгчдийн хүлээлт, сэтгэл ханамж ямар байгааг харуулж байгаа юм. Авъяас чадвар, ур ухаан, анд нөхөрлөлийг нэгтгэсэн энэ удаагийн тоглолт мөн л нээлтээ хийсэн цагаасаа эхлэн үзэгчдийг байлдан дагуулж байна гэнэ. Мөн нийгмийн үүрэг хариуцлагаа ихээхэн ухамсарласан урлагт, амьдралд хайртай гавъяатууд маань сайн үйлсэд бие сэтгэлээ зориулан тоглолтынхоо тодорхой хэмжээний ашгийг хэрэгтэй газар нь хэрэгтэй хүнд нь хэрэгтэй цагт хүргэж байгаа нь бахархууштай. Сэтгэл зүрхээрээ нэгдсэн гурван гавъяатын "Найзууд-3" тоглолтыг та үзэж нэг үдшийг мартагдахааргүй дурсамжаар дүүргээрэй.

Гавьяатуудын цоо шинэ хошин шоу тоглолт МҮЭСТО-нд өдөр бүр 19.00 цагаас болох бөгөөд тоглолтын тасалбар 12 мянган төгрөгийн үнэтэй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.