Джастин Бибертэй шөнийг өнгөрөөхөд хагас сая доллар

2016/11/09
Share |
Хүмүүс:
Джастин Бибертэй шөнийг өнгөрөөхөд хагас сая доллар

Сая сая охид, бүсгүйчүүдийн шүтээн Джастин Бибер ёстой суусан газраасаа чулуу атгадаг бизнесмэн болж хувирчээ. Одоо тэр мөнгө олох шинэ арга сэдэж, өөртэй нь Шинэ жилийн үдшийг өнгөрөөх эрхийг 500 мянган доллараар зарна гэж мэдэгдлээ. 

Хагас сая доллараа харамгүй өгсөн фанат нь "Ultimate" концертын 11 тасалбар, "Fontainebleau’s Sorrento Penthouse"-т 5 шөнийг өнгөрөөх эрх авна. Үүнд оройн хоол, баар, концертон дээр яг тайзны өмнөх зассан ширээ багтжээ. Түүнчлэн тэрхүү азтай бүсгүй эсвэл эр маань Lamborghini, Ferrari, Rolls-Royce, McLaren зэрэг тансаг машинаар үнэгүй зугаалах боломжтой.

Биберийн концертын дараа LIV клубт болох  Skrillex тоглолтод оролцох хувийн тасалбар ч дээр нь нэмэгдэнэ. Тэр бүү хэл энэ үнэтэй тасалбарын эзэн Биберийн концертод тансаг хөлөг онгоцоор залрах юм байна. Мэдээж хүндэт зочиндоо тэргүүн зэргийн үйлчилгээ үзүүлж, түүнийг Armand de Brignac Brut Gold оргилуун дарсаар дайлна, түүний нэг лонх нь 6500$.

Мэдээж шинэ жилийн маргааш 1 сарын 1-нд шартаж магадгүй гэж үзсэн Бибер өөрийн фанатдаа 2 цагийн SPA, бас хувийн тогооч захиалжээ. Одоо хэн тэр азтай тасалбарыг худалдаж авахыг харах л үлдлээ. 

www.mnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.