Хүмүүс: |
Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа стилист бол Bella юм. Түүний хувьд АНУ-ын Лос Анжелас хотноо хүүхэд наснаасаа амьдран, “California state university”-ийн “Бизнесс маркетинг” мэргэжлээр суралцаж төгссөн.
Тэрээр эх орондоо ирээд бизнесээ үргэлжлүүлж, “Fashion S&I”-ийг Монголдоо нэвтрүүлэн, өөрийн нэрээр нэрлэсэн “Bella Boutique” салбар дэлгүүрүүдээ ажилуулдаг бөгөөд охид бүсүйчүүд түүний торгон мэдрэмжтэйг шагшан магтдаг гэнэ.
Авъяас ур чадвараараа гайхагдан, гялалзаж яваа стилист Bella- монголын нэртэй дуучид, жүжигчидийн стили имижийг тодорхойлж, " facebook"- ээр зөвлөгөө өгдөг гэнэ шүү. Саяхан тэрбээр нэгэн телевизийн шоуны шүүгчээр ажилласан бөгөөд түүний бүрдүүлсэн имиж олны харцыг эрхгүй булааж байсан юм.