Ирэх даваа гаригт ЭНЭ ЗУУНЫ ХАМГИЙН ТОМ САР гарна

2016/11/09
Share |
Хүмүүс:
Ирэх даваа гаригт ЭНЭ ЗУУНЫ ХАМГИЙН ТОМ САР гарна

Энэ сарын 14-ний өдөр буюу ирэх даваа гаригт энэ зууны хамгийн том сар гарах гэж буй талаар Одон орон судлалын төвөөс мэдээллээ. Тодруулбал, ийм том сар сүүлийн 68 жилд тохиогүй бөгөөд жирийн үед харагддагаасаа 14 хувь том харагдаж, 20 мянган км ойртох аж. Харагдах цагийг нарийн тооцоолоход даваа гаригтт Улаанбаатарын цагаар 17:33 цагаас эхлээд шөнөжин харагдах бөгөөд Европын улс орнуудад илүү тод харагдах юм байна.

Энэ жилийн хамгийн том сарыг “Минж сар” гэж нэрлэж байгаа нь 11 дүгээр сары минжний арьс үсийг агнаж авдагтай холбоотойгоор ийн нэрлэсэн гэв. Дашрамд дуулгахад, байгалийн ховор сонин энэ үзэгдлийг Одон орон судлалын төвд том хүн 7000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр харах боломжтой юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.