Жүжигчин Г.Золбоотын хүүтэй танилц

2016/11/11
Share |
Хүмүүс:
Жүжигчин Г.Золбоотын хүүтэй танилц

1990-ээд оны кинонуудын сайхан залуусын дүрийг Б.Жаргалсайхан, Г.Золбоот, У.Батбаатар нар л бүтээдэг байж. Харин өдгөө хүүхдүүд нь тэдний халааг авч урлагт эгнэгт хөл тавиад байгааг У.Батбаатарын хүү Б.Анхбаяраар төлөөлүүлэн хэлж болно.

Харин тэдний буухиаг жүжигчин Г.Золбоотын хүү З.Хангал үргэлжлүүлэхээр шийдсэн аж. 

Тэрээр Хөгжим бүжгийн сургуулийн морин хуурын анги төгссөн ч одоо СУИС-ийн жүжигчний ангид сурдаг. Жүжигчин Л.Дэмидбаатарын шавь гэнэ.

Харин аав нь хүүгээ жүжигчин болгох байсан бол багаас нь өөр сургуульд оруулах бодолтой байжээ.

Энэ тухай тэрбээр:

-Би Хангалыгаа дөнгөж хоёрдугаар ангид байхад нь Пионерын ордонд дааган хуураар хичээллүүлсэн. Дөрөвдүгээр ангид оронгуут нь Хөгжим бүжигт элсүүлээд, хөгжимчин хүүтэй болох нь гэж баярлаж явлаа. Гэтэл сургуулиа төгссөнийхөө дараахан нэг өдөр “Аав аа, би СУИС-ийн кино драмын ангид ормоор байна” гэлээ. “Үнэхээр хүсээд байгаа юм бол өөрөө мэд дээ” гэтэл урдаас “Би орчихсоон” гэдэг юм байна. Тэгээд л миний мундаг морин хуурч хүүтэй болох хөг өнгөрсөн дөө хэмээн ярьсан юм.

Харин З.Хангал хэдий оюутан ч анхны уран бүтээлийн ажилдаа хэдийнэ ханцуй шамлан оржээ. Тэрээр маргааш нээлтээ хийхээр зэхээд буй “Админ Z” хэмээх  аймшиг ба инээдэм хэмээх эсрэг тэсрэг хоёр жанрын туйлыг хослуулсан уран сайхны кинонд цагдаа залуугийн дүрд тоглосон аж. 

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas çàêëàäêè ñîëè ýíãåëüñ купить Гарисон Форд МантуроР²Ð¾ купить МефедроР½ КемеровР¾ купить хмурый кайф Ð‘ÐµÑ€Ñ‘Ð·Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ ЗакладкР¸ методон в ÐšÑƒÑ€Ñ‚Ð°Ð¼Ñ‹Ñ ˆÐµ таблеткР¸ со смайликР¾Ð¼ что это купить Афганка Севск Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ПетровсРº-забайкÐ
IP:5.189.206.204  2017-12-27 06:25:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.