Хүмүүс: М Энхболд | Л Гүндалай | |
Сонгуулийн өдрүүд халуухан өрнөж байна. Гэтэл эдгээр халуухан өдрүүдэд Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж болоод түүний намаас УИХ-д нэр дэвшиж байгаа Л.Гүндалай нарын талаарх халуухан яриа улам бүгчимдүүлж байна.
Ард түмний нам гэгчийг байгуулан, өөрөө даргаар нь ажиллаж байсан ноён Л.Гүндалай гэнэт өөрийн намаасаа урваж, Ардчилсан намын нөмөрт бараадсанаар сонгуульд нэр дэвших эрхээ олж авсан. Учир нь сонгуульд нэр дэвшигчид тодрохын өмнө түүнийг УИХ-ын гишүүнийх нь эрхийг түтгэлзүүлэх хүртэлх арга хэмжээ авахаар яригдаж байсан билээ. Гэтэл Ардчилсан нам түүнийг хэрхэн "аварч" үлдсэн нь хэн бүхэнд сонин байгаа нь лавтай.
Тэгвэл МАХН-д ойр нэгэн эх сурвалжийн ярьж байгаагаар Ц.Элбэгдорж дарга Л.Гүндалайг сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд эр хүний арван гурван мэхнийхээ нэгийг хэрэглэсэн аж. Бүр тодруулбал, ардчилсан намынхан экс ерөнхий сайд М.Энхболдын газрын маапаантай асуудлуудын талаар сүүлийн хоёр жилийн турш цуглуулсан баримтуудаа нийтэд дэлгэхгүй байх амлалтыг МАХН-ын дээд тушаалтнуудад өгсөн байна. Эдгээр баримтуудад М.Энхболдын хотын мэр байхдаа зөвшөөрөл өгсөн газруудын талаарх баримт бичиг, хээл хахуулийн асуудлууд багтаж байгаа аж.
Харин юуны учир АН-д Л.Гүндалай, МАХН-д М.Энхболд ийнхүү үнэд хүрсэн юм бол?
www.factnews.mn