Н.Түвшинбаяр аварга сонгуулиар хэдэн төгрөг үрсэн бэ?

2016/11/12
Share |
Хүмүүс:
Н.Түвшинбаяр аварга сонгуулиар хэдэн төгрөг үрсэн бэ?

2016 оны сонгуульд урлаг соёл, спортынхноос цөөнгүй хүн өрсөлдөж, зарим нь ч УИХ-ны гишүүн болоод амжсан. А.Сүхбат аварга, яруу найрагч Г.Мөнхцэцэг гэх мэтээр дурьдаж болно. Тэгвэл урлаг, спортынхноос өрсөлдөөд гарч чадаагүй ч гэсэн сонгуульд багагүй мөнгө зарцуулсан эрхмүүд байгаа юм.

Үндэсний аудитын газраас гаргасан тайлангаас харахад, сонгогдож чадаагүй урлаг, спортынхон дундаас хамгийн их мөнгийг нь Олимпийн аварга Н.Түвшинбаяр гаргажээ. Баянхонгор аймагт очиж өрсөлдсөн тэрбээр сонгуулиар 121.9 сая төгрөгийг зарцуулсан байна. Мөн жүдогийн дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар гэхэд 70.5 сая төгрөг зарцуулжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.