Энэ өдрийн зурхай

2016/11/12
Share |
Хүмүүс:
Энэ өдрийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Хөгжүүлэх өдөр. Өнөөдөр таны хувьд зорилгодоо хүрэх сайхан боломж бүрдэж байна. Мөн найз нөхдийн хүрээгээ тэлэх таатай нөхцөл бүрдэж байна. Дотны хүнд тань таны тусламж хэрэг болох бөгөөд та чадах чинээгээрээ туслах хэрэгтэй. Таньд бусадтай хамтран ажиллах хүсэл тэмүүлэл байгаа цагт таны ажил үйлс сайхан бүтэх болно.


 

ҮХЭР (4/20-5/20)

Шударга өдөр. Ажиллах хүсэл төрөхгүй байх боловч өнөөдөр ажил ачаалал багатай байна. Хов жив, цуу яриа нь хувийн тушаал даалгавраас илүү сонирхолтой санагдах боловч ядаж завгүй харагдахыг хичээ. Дараагийн хоёр өдөр үнэхээр дарамттай байх учраас хэд хэдэн нөөц төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Цаашдын ажил хэрэгтэй тусалж чадахуйц хүнтэй өдрийн хоолонд ор. Тэр хүнээ аль болох хөгжөөж, урам оруулах үг хэл. Хэрвээ даргаасаа цалингаа нэмүүлэх талаар гуйх гэж байгаа бол өнөөдөр тохиромжтой биш. Харин түүний оронд авьяас чадвар, мэдлэгээрээ үнэ цэнэтэй ажилтан гэдгээ баталж харуул.


 

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Нигүүлсэнгүй өдөр. Амралтаа авч гадагш явахад тун тохиромжгүй үе боловч ирж буй аялалын хөтөлбөрийг боловсруулахад таатай үе бас биш, учир нь та төсвөөсөө хэтрүүлэн үрэх магадлал өндөр байна. Коллеж дээр арга хэмжээ зохион байгуулах үүрэг авсан эсвэл гэрийн зөвлөгөөн хүмүүсийн ажил төлөвлөсөн ёсоор явагдах болно. Өнөө орой сонирхолтой сэдвээр маргалдаж, яриа өрнүүлэх дуртай найз нартайгаа нийл.


 

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Судалгаа шинжилгээний амтанд хэт орсон байдал хүчтэй байх тул чадах чинээгээрээ их юм судалж, мэдэж унш. Таныг өөртөө итгүүлж байгаа бүх зүйлс таны мэдлэгийг өсгөх ба хүссэн зорилго, тэмүүлэлдээ хүрэхэд тань тусална. Зохиолч болохыг хүсдэг хүмүүст сэтгүүлд тогтмол юм хэвлүүлэх нь роман бичихийн үндэс болно. Өнөөдөр хүүхдүүд тань үнэхээр онцгой байна. Багачуудтай хүмүүс нь багачуудтайгаа, найз нөхөдтэйгөө, хамаатнуудтайгаа хөгжилтэй зугаалга хийхээр төлөвлө.


 

АРСЛАН (7/23-8/22)   

Амрах өдөр. Та өнөөдөр гэрээсээ ч гаралгүй өөртөө цаг гарган амрах нь. Зарим хүмүүсд байх нь зөв. Шинэ танилдаа анхаарал, болгоомжтой ханд. Санхүү мөнгөний асуудлыг хүүхэд, найз нөхөд гэр бүлтэйгээ ярилцах хэрэггүй.


 

ОХИН (8/23-9/22)

Хэрвээ та өөрт байх ухаалаг бус айдас, хүчирхийллээ дарж чадвал хэрцгий, догшин ааш авираасаа ангижирч чадна. Өөрийн жинхэнэ хүч чадварыг бүрэн ашиглахад ямар нэг юм саад болох бай. Өөртөө итгэлтэй байж хэлсэн үг, хийж байгаагаа хамгаалж чаддаг байх хэрэгтэй.


 

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тайван амарч өнгөрөөх өдөр. Юунд ч санаа зоволгүй зөвхөн өөрийгөө амар байлга. Гэртээ хоёр хүний ширээ засан оройн хоол бэлдэх нь хайр дурлалыг улам хүчтэй болгоно. Өнөө оройны санаатай зохиосон арга хэмжээ хүн бүхнийг баярлуулна. Өөрийгөө амжилттай байлгахын тулд өдөр бүр өөрийгөө зоригжуул.


 

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Урам зоригтой өдөр. Сурч боловсрох аялалд явахад таатай. Таны сэтгэлийг зовоож буй зарим зүйлийг ор мөргүй өөрчилж чадна. Харилцаа холбоондоо төвийг сахь. Мэдлэг чадвар, дадлага туршлагаа нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрэлдэнэ. Зочид гийчид ихтэй байж мэднэ. Мөн бусадтай харилцахад суралцах явдал нь танд хэзээ нэгэн цагт үр ашгаа өгнө. Зөвхөн бие даасан үйл ажиллагаа үр дүнтэй болно. Хайр дурлалын асуудалд зоригтой ханд. Түүний үр дүнд таны сэтгэл санаа шинэчлэгдэж бусдыг хайрлаж бусдаар хайрлуулах болно.


 

НУМ (11/22-12/21)

Сорилт ихтэй өдөр. Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Гэхдээ шинжилгээний хариу буруу байх магадлал байдаг тул сайн шалга. Өөртөө итгэлтэй байхын тулд нөхцөл байдал таагүй санагдсан ч эерэгээр сэтгэ. Энгийн аргаар өвчнөө эдгээхийн тулд байгалиас гаралтай уламжлалт эмчилгээний талаар судалж үзэх хэрэгтэй. Мөнгөний төлөө хэт их хөөцөлдвөл гэр бүлээ алдах болно. Бусдын тавьсан мэхэнд унахгүй байх хэрэгтэй. Идэвхи санаачлагатай бай. Мөнгөний асуудалд илүү бодитой ухаалаг хандвал буцаад хэвийн амьдралдаа орж чадна.


 

МАТАР (12/22-1/19)

Энэ өдөр бие организмд хор хөнөөл учруулж болохуйц согтууруулах ундаа болон хийжүүлсэн ундаанаас аль болох хол байхыг хичээгээрэй. Тээврийн хэрэгсэл буюу машинаар явахдаа их хурдтай явах, хурц үзүүртэй болон тайрч зүсдэг багаж хэрэгслүүдийг ашиглах зэргээс аль болох татгалз. Хэн нэгэнд хэтэрхий ихээр итгэж найдах, эсвэл ажлын хамтрагчдаа итгэж байсан нь таныг мөнгө санхүүгийн алдагдалд хүргэх, аль эсвэл өмнөө тавьсан зорилгодоо хүрэх замд тань саад тотгор учруулж болзошгүй.


 

ХУМХ (1/20-2/18)

Төлөвлөгөөгүй өдөр. Амралтынхаа өдөр хайртыгаа дагуулан явж, халуун орны амар тайван газар юмуу инээд хөөрөөр дүүрэн амралтын газар өнгөрөө. Хотын хүмүүс нь хөдөө гарахад тохирох өдөр. Тиймээс ажлаа мартаж алжаалаа тайлан амарч, амьдралын хэв маягаа солих нь таалагдана. Онгоцны үнэ судалж буй газар хэн нэгэнд татагдах бөгөөд түүн дээр очих эсэх дээр эргэлзэнэ. Энэ талаар бодож үз. Хэрвээ та хоёр бие биедээ хайртай бол ямар ч ялгаагүй. Цагийг зугаатай өнгөрүүл. Гарах үр дүнд тэгтлээ санаа бүү зов.


 

ЗАГАС (2/19-3/20)

Таамаглашгүй өдөр. Ирж буй хэдэн өдрийн турш амьдралын чинь ихэнхи талбарт санаандгүй зүйл тохиолдох болно. Нилээд хэдэн томоогүй ба ухаангүй явдлаас гадна бас өөр хэдэн асуудлууд гарах нь дамжиггүй. Таны санхүүгийн байдал эсвэл мэргэжлийн салбарт өөрчлөлтүүд гарч магадгүй бөгөөд гэнэтийн таатай бэлэг, эсвэл сэтгэлийн тэнхээ авчрах болно. Урамшуулал, бонус, эсвэл бизнесийн хэлэлцээрийн амжилттай үр дүн энэ өдрийг дурсгалтай өдөр болгоно. Таны хайр дурлалын амьдрал ч хоцрохгүй, сэтгэлийн хөдөлгөөнтэй байна. Гэхдээ шинээр олсон хайр чинь удахгүй эсвэл түр зуурынх байх магадлалтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.