Ч.Санжаадамба аваргын найр нижгэр болов

2016/11/14
Share |
Хүмүүс:
Ч.Санжаадамба аваргын найр нижгэр болов

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба уран мэхээ уралдуулан, эд хавийг гайхуулан арав даван түрүүлж, төрийнхөө их баяр наадамд анх удаа түрүүлж, Улсын аварга цол хүртэж түүхэн амжилтын эзэн болсон билээ. Бөхөө дээдэлдэг ард түмний олон жилийн итгэл найдвар хүлээлтийг тайлсан аваргын цолны найр өчигдөр өргөн дэлгэр болсон байна. Урлаг, спорт, урлагийн томоохон төлөөллүүд цугларсан аваргын найр төрсөн нутаг болох Хашаат сумандаа болсон бөгөөд хүчит бөхийн барилдаан, их нас, соёолон, шүдлэн морьд уралдуулжээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.