Д.Пүрэвсүрэн загварын тайзнаас залхав уу

2016/11/14
Share |
Хүмүүс:
Д.Пүрэвсүрэн загварын тайзнаас залхав уу

Арван жилийн сурагч байхдаа л алдар хүндийн титэм зүүж, алтны магнатын ивээлд багтаж асан топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнг танихгүй мэдэхгүй хүн Монголд байхгүй биз ээ. Залуу бүсгүйн зоримог, ээдрээтэй амьдралыг ч хүмүүс андахгүй.

Амрагаа сольж, алдаж, онож явсан ч тэрбээр эдүгээ айл гэрийн эзэгтэй, гурван хүүхдийн ээж болж, намба суугаад буй. Саяхан тэрбээр иогоор хичээллэж, бүр сургалт явуулах эрхээ хүртэл өвөртлөөд амжсан. Бас өнгөрөгч амралтын өдөр дизайнер Д.Отгонжаргалын даашинзны  загварын нүүр царай болж, фото моделиор ажилласан нь олны анхаарлыг татав.

Тухайн үед “мөнхийн залуу” гэх тодотголтой Э.Одгэрэлийн голсон даашинзыг өмслөө гэж хүртэл цуурсан. Тэгэхдээ л энэ бүхнийг Д.Пүрэвсүрэн тоосон ч үгүй. Ямархуу энтэй загвар өмсөгч вэ гэдгээ гайхуулаад амжсан. Гэвч энэ үеэрээ тэрбээр тун ч таагүй мэдээг фэнүүддээ дуулгажээ.

Тэр нь загварын тайзнаас зодог тайлах явдал байсан гэнэ шүү. Учир нь тэрбээр “Гоёл-2017 наадамд оролцохгүй, дахиж загварын тайзнаа алхахгүй” гэдгээ албан ёсоор  илэрхийлсэн гэнэ. Түүний хувьд цаашдаа фото модель чиглэлээр ажиллахаас гадна  кинонд тоглох саналаас бол татгалзахгүй гэсэн байна.

mminfo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.