Дуучин Амармандахыг магтан дуулах цагаар

2016/11/15
Share |
Хүмүүс:
Дуучин Амармандахыг магтан дуулах цагаар

Эрч хүч, эх оронч сэтгэлээр ард түмнийг аргагүй огшоож чаддаг “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг сүүлийн үед хүмүүс магтан дуулах болжээ. Эгэлээс эгэл амьдардаг түүнийг “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцоход хүмүүс маш сайхнаар хүлээж авсан. Түүнийг тайзан дээр эрч хүчтэй, эрэмгий байдаг болохоор ширүүн зантай хэмээн зарим нэг нь боддог гэнэ. Харин сүүлийн үед цахим ертөнцөөр түүнийг магтан дуулах хүмүүс нэмэгдсээр байна. Харагдаж байгаа шигээ ширүүн биш харин ч эсрэгээрээ уян зөөлөн, тусархуу зантай нэгэн гэдгийг олон хүмүүс хэлэлцэж байна. Тухайлбал:

Өчигдөр маш гоё дулаахан өдөр байсан болхоор нөхөр бид 2 гэрлүүгээ алхаж явхаар болсын. Гангар гунгар гээд баахан юм хамаж аваад л ярьсаар байгаад нилээд хол замыг явган туулсан байв. Тэгээд одоо таксинд сууя гээд такси барихаар зам бараадан зоглоо. Нилээд удаан зогсосны эцэст нэг соната5 маркын машинд суусан юм. Их цэвэрхэн тохилог, залуухан залуу байв. За тэгээд гэрээ заагаад хөдөлвөө. Цэцэрлэгт хүрээлэнгийн замаар яваад хөдөлгөөн ихтэй машинууд ар араасаа бөглөрсөн байлаа... Гэтэл ард бенз ЖИ500 хөгжмөө чангалцан орсын ВИАГРА хамтлагын СТОП СТОП дууг орилуулаад л явж байв... Гэтэл манай машин гэнэт унтрааский.... түлхүүрээ түлхээд л байв нэмэр алга байхгүй шүү бензин НЕТ......араас нөгөө гое машин сигналдаад л гэрлээрээ дохиод.... Би ч яанаа баларлаа бууж түрж замаас гаргах уу гээд арын машин боож үхлээ яаанаа гээд л айгаад л кккк....тэгсэн яахав сайхан машин хажуугаар явган хүний замаар манай машиныг даваад л урд гараад зогслоо.... машинаас Хар Сарнай хамтлагын Амраа буугаад л наашаа зүглэв. (Дэгжин гэж сайхан хувцаслацан). ЭЭ ХҮҮРЭЭ ЯААНАА ЗАМ ХААЛАА МААЛАА ГЭЭД П.... уншаад балрахвы дээ гээд л би үглэж байтал цонх тогшоод, жолооч залуу маань цонхоо буулгатал МАЙ АХЫН ДҮҮ БЕНЗИН ХИЙЧЭЭРЭЙ ГЭЭД 20000 ТӨГРӨГНИЙ МӨНГӨН ДЭВСГЭРТ ӨГЧӨӨД буцаад машиндаа суугаад өнөөх дуугаа орилуулсаар яваад өгсөн юм...... Маш сайхан санагдаж байлаа...Юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ нийгэмд хүн болгон стрэсдээд бухимдаад байгаа юм биш бага ч гэсэн хүнд тохиолдож байгаа тэрхэн зүйлийн бэрхшээлийг ойлгож чадаж байгаа нь бэрхшээл тулгарч байгаа нэгэндээ дарамт болдоггүйг олж харсан...хэрвээ хэн нэгэн ойлгож чадахгүй элдээр хашгирч хүндлэлгүй хандсан бол тэр залуу учраа олохгүй өөрөө ч бас бухимдах байсан байх......Амраа ахад маш ихээр баярлалаа ..... нэгнийгээ хүндэлж байгаарай.....via Arima ari

Тэээээр жил 2000онд байхаа. Би 10 гаран настай жаахан хүүхэд байхад манайх Сансарын тунелээс 13-н автобусны буудал хүртэл үргэлжилсэн 100,100н ТҮЦ-ны нэгийг ажиллуулдаг байлаа. Тэр өдөр яг 06/01, Эх үрсийн баяр болоод гадуур түм түжигнэж бум бужигнаж байсан үе. Би тэгэхэд ганцаархнаа өдөржингөө ТҮЦ-ндээ суугаад л байлаа суугаад л байлаа. Орлого гэж бараг үсрээл 1000 төг. Өлсөөд байдаг хөөрхий мөнгөгүй болохоор гүрийгээд л…
Тэгсэн тасархай гоё улаан өнгийн спорт машин ирж зогсоол Хар Сарнай хамтлагийн Амараа ах бас бус согоо шиг сайхан эгч нар бууж ирээл шууд миний муу ТҮЦ-руу зүглэж байна. Тэгсэнээ за ийм хөөрхөн хүүхэд баярлахгүй ажил хийгээд эвий эвий гэснээ баахан маруужин, ундаа ус авсанаа надад 20000 төгрөг өгөөд хариулт 17000 төгрөгийг өөртөө аваад гоё юм авч идээрэй, бас эртхэн гэртээ хариарай гэж билээ. Би бүүр тэнд 2 өдрийнхөө орлогыг хангалттай хийгээд цаана нь өөртөө, гэрийнхэндээ хуушуур аваад ТҮЦ-ээ хаагаад аз жаргалаар дүүрэн гэртээ очиж байсандаа.
Бүүр нэг цаанаасаа л гоё хүнийг гэсэн энергитэй мундаг хүн байдаг юм байна билээ.
Миний хүүхэд насны жаргалтай дурсамжуудын нэгийг надад бэлэглэсэн энэ хүнд аз жаргал, эрүүл энх, амжилт бүхний дээдийг энэ постоороо дамжуулан хүргэж байна…
Тэээээээр жилийн ТҮЦ-ний охиноос нь

Амараа ч гүндүүгүй хүн байна лээ. Бөглөрөл дотор таксинд явж байсан хажуугийн машины цонхоор тамх байна уу гээд лаг тамхилж байна лээ хэмээн олон хүмүүс сэтгэгдлээ үлдээжээ.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.