Хүмүүс: |
Энэ сарын 29-нөөс 12 дугаар сарын 18-ны хооронд АНУ-ын Вашингтон хотноо болох "Дэлхийн мисс-2016" тэмцээнд манай улсыг төлөөлөх гоо бүсгүйгээр “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг тодорсон билээ.
Өнгөрсөн жил Австрийн нийслэл Вена хотноо болсон “Miss Earth-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 16-д шалгарч байсан тэрбээр Англи, Франц, Испани хэлтэй НҮБ-ын индэр дээр илтгэл тавьж байсан гээд миссүүдийн дунд нэлээд “толгойтой” нэгэн аж. Мөн АНУ-д жүжигчний мэргэжлээр ажиллах хугацаандаа “Марка Поло” киноны хоёрдугаар ангийн туслах дүрд тоглосны дээр ирэх онд нээлтээ хийх Юан гүрний үед амьдарч байсан Хотол Цагаан Сарангэрэлт гүнжийн тухай өгүүлэх “Хотлун гүнж” уран сайхны түүхэн кинонд гүнжийн дүр бүтээхээр сонгогджээ.
Ийнхүү дэлхийн тайзнаа Монгол Улсын нэрийг төлөөлөх 12 дахь гоо бүсгүйгээр шалгарсан А.Баярцэцэг "Дэлхийн мисс-2016"-д зориулсан видео танилцуулгаа хийсэн байна.