Хүмүүс: |
Дуучин Б.Амархүү загвар өмсөгч О.Ариунзул нар хамтын амьдралаа зохиогоод хөөрхөн хүүтэй болсон. Эхнэртээ хайртай гэдгээ тайзан дээр ч тэр, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр үргэлж илэрхийлж байдаг дуучин Б.Амархүү дахин эхнэртэйгээ тайзан дээр романтикласан байна. Өнгөрсөн бямба гарагт болсон Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалын “O Couture-2017 High fashion show”-ны үеэр гэргийгээ тайзан дээр алхаж байх үед өвдөг сөгдөн сарнайн баглаа барьж хэсэг хугацаанд саатуулаад амжиж ээ. Нэг хэсэг тэднийг нийлээд барны гадаа нэг эмэгтэйг зодсон хэмээн шуугиж байсан ч хүн зоддог гэхээргүй романтик харагдаж байна.