Хүмүүс: |
Хубилай хааны зарлигаар 1279 оны 3 сард од шигжигч 14 монгол түшмэл зүүнээс баруун тийш 6000 газар / 1 газар гэдэг нь одоогийнхоор 576 метрийг хэлнэ/, урдаас хойшоо 11000 гаруй газрын зайд 27 суурь шинжилгээний өртөө байгуулан бодит хэмжилт хийхийн зэрэгцээ 1280-аад оны өмнөх цаг улирлын өвөг дурсгал, эх баримтуудыг сайтар судлан нийтийн тооллын 1280-12-19-нд / монгол тооллын өвлийн сүүл сарын 14-ний цагаан тэргэл өдөр/ өөрсдийн бүтээлийг өргөн барьсан. Монгол түшмэдийн хийсэн энэхүү судалгааны ажлыг эзэн хаан Хубилай “Цагийг мэдээлэх зурхай” хэмээн нэрийдсэнээр Монгол шар зурхай албан ёсны эзэнт гүрний төрийн тоолол болсон. Энэ цагаас хойш Монгол шар зурхайн цаг улирлын тооны бичгийг Манжийн хаан, Мао Зи Дун зэрэг удирдагчдын алин ч үндсээр нь өөрчилж чадаагүй бөгөөд Монголынх гэх нэр нь цаг хугацаа, үзэл суртлын нөлөөгөөр аажмаар гээгдэж, дэлхий даяараа “Дорнын Зурхай” нэрээр хэрэглэгдсээр байна. Энэ зурхайг азийн Япон, Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам зэрэг улсууд баримталдаг.
1807-2016 он хүртэл 209 удаагийн цагаан сарын 134 жил нь буруу, 75 жил нь зөв
өдөр шинэлжээ. 2016-аас 2046 он хүртэл Түвдийн зурхайгаар Цагаан сараа тэмдэглэвэл
23 жил нь буруу, 7 жил нь зөв тэмдэглэхээр байна. Шинэлэх ёсоо буруу өдөр товолсноос
болж тухайн зөрүүтэй хоногуудад мэндэлж байгаа хүүхдүүд бүх амьдралынхаа туршид
буруу жилтэй, буруу төөрөгтэй явж байна. Тухайлбал, 2017.01.28-2017.02.27-ны хооронд
мэндлэх хүүхдүүд Монгол шар зурхайгаар бол Тахиа жилтэй, Төгс буянт зурхайгаар бол
мичин жилтэй болох нь.
Хубилай хааны “Цагийг мэдээлэх зурхай” буюу “Монгол шар зурхай” бол байгаль
хүн хоёрын дээд зохицолыг маш нарийн тооцсон зурхай бөгөөд алдаа оноог нь өдөр
бүрийн “Сар”-аа харж шалгачихаад сэтгэл хангалуун явах тасарч, давхардах, илүү дутуу
хоног, сарын маргаангүйгээрээ дэлхийд үнэлэгдсэн Монгол төрийн сонгодог зурхай юм.
Монгол Шар зурхайн тооцоолол нь дэлхийн одон орон судалын тооцоололтой 0.0003
буюу 26 секундын хэлбэлзэлтэйгээр таардгийг хүлээн зөвшөөрсөн.