Н.Төгсцогт ирэх сарын 8-нд 7 дахь тулаанаа хийнэ

2016/11/16
Share |
Хүмүүс:
Н.Төгсцогт ирэх сарын 8-нд 7 дахь тулаанаа хийнэ
Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэж байгаа бөгөөд ирэх сард долоо дахь тулаанаа хийнэ.
Тэрбээр АНУ-д амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийх болсоор 2 жил шахам болж байна. Мэргэжлийн боксын рингэн дээр зургаан тоглолт хийж ялалт байгуулсан Н.Төгсцогт 12 дугаар сарын 8-нд дараагийн тулаанаа хийхээр товложээ. Харин Н.Төгсцогттой халз тулах боксчны нэр хараахан тодроогүй байна.
Төгсцогт энэ тулааны талаар фэйсбүүк хуудастаа “Сайн байцгаана уу. Бэртэл маань бүрэн эдгэрлээ. 12 сард дараагийн тулаанаа хийхээр рингэн дээр гарна” гэжээ.
Дашрамд сонирхуулахад, Н.Төгсцогт 2016 оны 7 дугаар сард мэргэжлийн боксын зургаа дахь тоглолтоо нийт 18 тулаан хийж хоёр удаа ялагдсан “Dynamite” хочит Рафаэль Васкестэй хийж, 38 настай өрсөлдөгчөө 1 минут 24 секундэд хүнд цохилтоор ялж байсан.
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг 
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.