Хүмүүс: |
""Авъяаслаг Монголчууд шоуны шилдэг 32 оролцогчийн нэгээр шалгарсан ч харамсалтай байдлаар хасагдсан Монгол авъяастан М.Дүгэрсүрэнгийн талаар цахим хуудсаар хүмүүс үзэл бодлоо хуваалцаж шүүгч нарыг эрс буруутгасан. Харин түүний уран бүтээлийг дэмжих, урлагт жинхэнэ утгаар нь хөл тавих боломжийг хүмүүс олгож уран бүтээлээрээ ард түмэнтэйгээ эргэн уулзахаар болсон. Шүүгч нарын зүгээс залуу үеэ дэмжинэ гэсэн нь олон хүний дургүйцлийг хүргэсэн бол М.Дүгэрсүрэн харин эд залуу насан дээрээ яваа талаар сэтгүүлч Улмаа өөрийн цахим хуудсаар дамжуулан хөгжилтэй сэтгэгдэл үлдээсэн байна.
Тэрбээр: Энэ шүүгч нар нээрээ ална шүү. М.Дүгэрсүрэн гуай л гээд байсан. 1977 онд төрсөн цэл залуухан хүн байна ш дээ. Та нар болиорой зүгээр. Шинэ үеээ дэмжинэ ч гэх шиг. Чимгээ, Чука 2-оос лав дүү хүн байна. Удахгүй шинэ клип нь гарна гэсэн. Амжилт ах хэмээсэн байна.