Хүмүүс: |
УИХ-ын шинэхэн гишүүн А.Сүхбатын хөрөнгө орлогын мэдүүлгийг дангаар нь танилцуулъя. Энэ парламентад байргүй дөрвөн гишүүн байгаагийн нэг нь А.Сүхбат. Байргүй гишүүд УИХ-ын Тамгын газарт хандан байр худалдан авах дэмжлэг авч болдог. Тиймээс эрхэм гишүүн ирэх жил гэхэд байртай болчих биз ээ.
Аварга маань байргүй ч гэсэн жилдээ 143 сая төгрөгийн орлоготой, нийт үнэлгээ нь 9.2 тэрбум төгрөгийн бизнестэй юм байна. Мөн Toyota-Land Cruiser 105- 1,Hyundai-Mighty- 1,Hyundai-Santa Fe- 1, Toyota- Land Cruiser 200- 1 гэсэн 4 машинтай.
Түүнийг мянгат малчин хэмээх яриаг хөрөнгө орлогын мэдүүлэг нь няцааж байна. Учир нь эрхэм гишүүн 30 тахиа, 78 үхэр, 64 адуу, бусад 3 хэмээжээ. Бусад 3 гэдэг нь юу болохыг А.Сүхбат гишүүн мэдүүлэгтээ тайлагнаагүй байв.