Жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэж өгч байна

2016/11/17
Share |
Хүмүүс:
Жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэж өгч байна

Энэ сарын 1-нээс ЦЕГ-ын Лицензийн төв, “Монгол шуудан” ХК-тай хамтран жолооны үнэмлэхийг хэвлэлтээс гармагц гэрийн хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээ эхлүүлсэн байна. Иргэд жолооны үнэмлэхээ хаягаар хүргүүлэхийн тулд Лицензийн төвд үнэмлэх захиалах үедээ шуудангаар хүргүүлэх захиалгын хуудас бөглөх аж. Шуудангийн хүргэлт Улаанбаатар хот дотор 24 цаг, орон нутагт ажлын тав хоногт багтан хүрэх бөгөөд нэг үнэмлэхийг 2500 төгрөгөөр хүргэх юм байна. Шуудангаар хүргүүлэх захиалга өгөөгүй ч энэ үйлчилгээг авах сонирхолтой иргэд болон орон нутгаас үнэмлэхийн захиалга өгсөн иргэд “Монгол шуудан” ХК-ийн аль ч салбараар дамжуулан захиалах боломжтой ажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.