Хятадад интернетээр “бүдүүн Ким Чен Ун” гэхийг хориглолоо

2016/11/18
Share |
Хүмүүс:
Хятадад интернетээр “бүдүүн Ким Чен Ун” гэхийг хориглолоо

Хятадын интернет, олон нийтийн сүлжээгээр Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг “Jin San Pang” буюу “Бүдүүн Ким III” гэж нэрлэхийг албан ёсоор хориглосон байна гэж Associated Press мэдээллээ.
Ийм хочлолыг залуучууд голдуу хэрэглэж байгаа юм байна. Өөрийг нь хөрш оронд нь ингэж хочилж байгааг  удирдагч Ким Чен Ун үзвэл Хятадын удирдагчдад албан ёсны асуулга явуулах байх гэж Умардын албаны хүмүүс эмзэглэж байгаа гэнэ. Тийм ч учраас хэвлэлүүдэд гараад байгаа энэ хочлол бүхий бичлэгийг устгаж өгнө үү гэсэн санал тавьжээ.

Мэдээллийн агентлаг хятадын олон нийтийн сүлжээнд БНАСАУ-ын удирдагчийг өөрөөр “Ким Бүдүүн Бүдүүн, Бүдүүн” гэж бас хочлон бичиж байгааг ч дурдсан байна.
Эх сурвалж: www.assa.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
нтр тэгээд туранхай гоолиг гэх юм уу
IP:27.123.212.137  2018-01-28 22:43:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.