Л.Мөнхбаясгалан :Амьнаас үнэтэй, амьдралаас үнэтэй нэвтрүүлэг гэж юу байхав

2016/11/22
Share |
Хүмүүс:
Л.Мөнхбаясгалан :Амьнаас үнэтэй, амьдралаас үнэтэй нэвтрүүлэг гэж юу байхав

Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд үүсгээд байсан эрүүгийн хэргийг хүчингүй болгожээ. Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудсандаа:

 

Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Вашигтон хотод орших олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо руу явах гэж байхад минь онгоц нисэхээс хоёр цагийн өмнө надад эрүүгийн хэрэг үүсгэж, хилийн хориг тавьсан билээ. Харин ийнхүү зохиомол хэрэгт бүтэн таван сар гөрдөж шалгасаны эцэст Нийслэлийн прокуророос гэмт хэрэг үйлдээгүй хэмээн үзэж өнгөрсөн долоо хоногт хэрэгсэхгүй болголоо. Энэ хооронд юу эсийг үзэж, юу эсийг туулав. Харин үр дүн нь юу байв. Анхнаасаа л эрх мэдэлтнүүдэд таалагдаагүй, бүр телевизээр гаргахыг нь хориглож байсан "Цензургүй сурвалжлага" хэмээх эрэн сурвалжлах нэвтрүүлгээ бүрмөсөн зогсоолоо. Амьнаас үнэтэй, амьдралаас үнэтэй нэвтрүүлэг гэж юу байхав. Ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд итгэж элэн халин нисч явсныхаа төлөөсийг би төллөө. Төлөх ч ёстой юм. Эрх чөлөө, тэр дундаа хэвлэн нийтлэж, үг хэлэх эрх чөлөө хамгаас үнэтэй байдаг болохоор тэр. Гэхдээ энэ бол жижиг асуудал. Цаг нь ирэхээр дахиад л цаг хугацааны гяндангаас суллаж авна "Цензургүй сурвалжлага" -аа... Харин энэ хооронд итгэж найдаж явсан зүйл худлаа байсныг, хамтран зүтгэгч, үзэл бодол нэгтэй гэж бодож явсан хүмүүс өмнөөс салаавч үзүүлэхийг харах л хэцүү байлаа. Гэхдээ энэ бүхнээс би хатуужиж, хэрсүүжиж, насандаа баймгүй хашир болоод босч ирэв. Намайг далимдуулан хэрэгтэн болгох гэсэн, хамаг л муу муухай бүхнээр дэвсэж гутаахыг оролдсон бүхэнд би гомдоогүй, харин ч баярлалаа. Учир нь тэд үнэн нүүр царайгаа нуугаагүй юм. Харин миний зөв гэдгийг мэдэж байсан атлаа, намайг хэрэг хийгээгүй гэдгийг мэдэж байсан мөртлөө дуугараагүй, амаа жимийж байсан нөхдөдөө би гомдсон. Тэд нүүр царайгаа, итгэл үнэмшлээ нуусан. Тэд жинхэнэ аюултай.... Зуны халуун өдрүүдэд Улаанбаатараас ч гарах эрхгүй шаналж суухад утсаа авдаг нь хэд байлаа. Гэхдээ энэ бүхнийг би гэр бүлийнхээ хамт давж гарлаа. Юм дуусаагүй гэдгийг би мэднэ. Дургүй хүргэвэл дахиад хэрэгт гүтгэнэ гэдгийг ч ойлгоно. Гэхдээ Монголд шударга хуульчид бүрмөсөн алга болчихоогүй байгаад баярланам. Шударга шийдвэр гаргасан прокурорт баярлалаа. Хэцүү хүнд үед, бүтэн дөрвөн сар ажил хийгээгүй тэр үед туслаж дэмжиж, хажууд минь байж хань болсон хүмүүст талархаж байна. Нэрийг нь дурдмааргүй байна, гай болж мэднэ.... Хамгаас илүү зовсон нь хань минь юм даа. Бид хамтдаа 10-15 жилийн хорих ялтай онц хүнд гэмт хэргийн ард гарлаа. Чамдаа хязгааргүй хайртай билээ, би... (Анх эрүүгийн хэрэг үүсгэлээ гэсэн хэвлэлийн бага хурлын гунигт зургаа оруулав )

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
999 khelekh ug ch alga unekheer gunigtai ene muukhai uls turchid khuuli bus uildel khiideg khumuusiig uzen yadaj bna...
IP:183.81.171.134  2016-11-22 09:10:10
yu ve... nulims sul asgaraad unshij bardaggui ee.bi yagaad baigaa yum bol
IP:103.229.121.37  2016-11-22 10:13:48
yanadaaaaa mongol mini Ulsiin tolgoid garch suusan atigar jijighen algiin chinee mangasiin suitgej suiruulj bgaagiin neg jishee!!! Ene ulsad eh zah,zambaraa geech um daanch alga boljdee.Nulims garaad unshih gej hichneen ch bolovdoo.Za tegeed bolgoomjtoi baigaarai.Heregtnuudiig heleh-sonsoh bas yalaa edleh tsag muchiig harah l baihdaa.EZENGUI AILIIN UNGU ENE!!!!
IP:99.13.71.208  2016-11-22 11:22:27
irgen chamaig hiigeegui gedgiig hen ch medhgui shuu deeee shuuher orj baij l medne shuu dee.
IP:202.179.23.118  2016-11-22 14:38:17
Яана даа яана Үнэний дуу хоолой болдог хүмүүсийн амыг эхнээс нь бариад байна даа.Миний эх оронд ийм аймаар хүмүүс олон болоод байвал хэн үнэнийг ярих юм.Муу муухай авилгал хээл хахуул газар авах байхдаа.Ер нь шүүх цагдаад итгэх хүн ховор болсон шдэ.Худал хэрэгт холбогдуулан өшөө авч амыг нь барьдаг болжээ.Мөнхбаяс
IP:202.9.43.133  2016-11-22 18:48:26
Яана даа яана Үнэний дуу хоолой болдог хүмүүсийн амыг эхнээс нь бариад байна даа.Миний эх оронд ийм аймаар хүмүүс олон болоод байвал хэн үнэнийг ярих юм.Муу муухай авилгал хээл хахуул газар авах байхдаа.Ер нь шүүх цагдаад итгэх хүн ховор болсон шдэ.Худал хэрэгт холбогдуулан өшөө авч амыг нь барьдаг болжээ.Мөнхбаяс
IP:202.9.43.133  2016-11-22 18:49:15
Зочин Өөрийн гэсэн бодолтой, үнэний төлөө ард түмний дуу хоолой болж байдаг ийм сайхан шударга, чадварлаг сэтгүүлчийг хилсээр буруутгахаа зогсоо. Маш хэрэгтэй нэвтрүүлгийг маш чадварлаг хийж байсан шүү. Мөнхбаясгаланда а сайн сайхныг хүсье. Хугарашгүй, няцашгүй байсан гэр бүлд нь бас баярлалаа.
IP:139.5.219.86  2016-11-22 22:35:10
Зочин ЭНЭ ЯАЖ ҮСЭЭ ТАЙРАВ АА. НЭЭХ МУУХАЙ УРТ ҮСТЭЙ, БҮДҮҮЛЭГ ЮМ. ҮСЭЭ ОРООХЫГ МЭДДЭГГҮЙ. ЭНЭ МУУХАЙ ҮСЭЭ ОРООГООДХООСОЙ. ХАРААР БУДААД БАЙХДАА ЯАДГИЙН ШАРААР БУДААСАЙ.
IP:103.26.193.59  2016-11-22 23:25:49
Зочин ЭНЭ ЯАЖ ҮСЭЭ ТАЙРАВ АА. НЭЭХ МУУХАЙ УРТ ҮСТЭЙ, БҮДҮҮЛЭГ ЮМ. ҮСЭЭ ОРООХЫГ МЭДДЭГГҮЙ. ЭНЭ МУУХАЙ ҮСЭЭ ОРООГООДХООСОЙ. ХАРААР БУДААД БАЙХДАА ЯАДГИЙН ШАРААР БУДААСАЙ.
IP:103.26.193.59  2016-11-22 23:26:12
Зочин ЭНЭ ЯАЖ ҮСЭЭ ТАЙРАВ АА. НЭЭХ МУУХАЙ УРТ ҮСТЭЙ, БҮДҮҮЛЭГ ЮМ. ҮСЭЭ ОРООХЫГ МЭДДЭГГҮЙ. ЭНЭ МУУХАЙ ҮСЭЭ ОРООГООДХООСОЙ. ХАРААР БУДААД БАЙХДАА ЯАДГИЙН ШАРААР БУДААСАЙ.
IP:103.26.193.59  2016-11-22 23:26:22
ZOCHIND Chamaas l heden huvi iluu deer busgui.Chi tiim surhii um bol il garaad heleech.Us zusee yaj yanzlahaa chamaar l zaalgav gej.Ene setguulchiin ard us zusiig ni yanzlah buhel buten bag ajillaj baigaa.CHI UURIIGEE HICHEE! ELBEGDORJIIN JORLON MINI!!!
IP:99.13.71.208  2016-11-23 09:41:41
ZOCHIN D YANAA ENE ZOCHIN YU YAIAD BNAA YUN US VE USCHIN YM BH DAYAMAR ELII BALAI HOG VE US OROOH CH GEH SHIG HELEH UG CH ALGA OH MY GOD
IP:202.9.40.187  2016-11-24 20:04:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.