Б.Цолмон Азийн зэрэглэлтэй шүүгч боллоо

2016/11/23
Share |
Хүмүүс:
Б.Цолмон Азийн зэрэглэлтэй шүүгч боллоо

Туялзуур сэлэмний спортын шүүгч Б.Цолмон Японы Токио хотноо болсон Азийн туялзуур сэлэмний холбооны шүүгчийн шалгалтанд тэнцсэн тухай мэдээллийг МТСХ-нд илгээжээ. Ийнхүү тэрбээр Азийн зэрэглэлийн хоёр дахь шүүгч болж байна. Б.Цолмон нь мөн өөрөө сэлэмчин бөгөөд "УБ Фенсинг" клубт хичээллэдэг, спортын мастер, "БРБ" Үндэсний чансааны хоёрдугаарт бичигддэг, Гран При тэмцээний аварга, Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай аж. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.