“Next top model” шоуны оролцогчдод тохиолдсон эмгэнэлтэй явдал

2016/11/26
Share |
Хүмүүс:
“Next top model” шоуны оролцогчдод тохиолдсон эмгэнэлтэй явдал

Next top model шоуны ялагчдад Тайра Бэнкс хүндэтгэлтэйгээр “Баяр хүргэе. Та Америкийн дараагийн топ моделиор шалгарлаа. Модель болох гараагаа аль хэдийн эхэлчихсэн та одооноос эхлэн жинхэнэ моделиор ажиллах боллоо” хэмээн хэлдэг.

Analeigh Tipton, Yaya DaCosta нар тус шоунаас төрөн гарсан моделиудаас загварын ертөнцөд хамгийн амжилттай яваа билээ. Зарим нь шоунд амжилттай оролцсон ч загварын каррьер хөөгөөгүй юм.

Ингээд шоуны оролцогчидтой холбоотой эмгэнэлтэй бөгөөд аймшигтай бодит баримтыг нийтэллээ.

Аллага

Тэмцээний 21-р улирлын ялагч 19 настай Миржана Пухар гэртээ байхдаа буудуулан хөнөөгдсөн бөгөөд 23 настай найз залуу Жонатан Элварадо, өрөөний найз 21 настай Жусмар Гонзага-Гарсиа нар хамт байжээ. Хар тамхитай холбоотой байж магадгүй уг хэргийн сэжигтнээр цагдаагийнхан 19 настай Эммануэл Рэнжелийг баривчилсан ба түүнийг гурван ч хүн амины хэргээр ялласан аж.

Шорон

2013 оны 6-р сард шоуны 8-р улирлын шигшээд шалгарч байсан Рений Элвэй (шоуны нэр нь Рений Дэвит). Гэмт бүлэглэлийнхэн 6 цагийн турш цагдаа, тусгайгийнхантай хийсэн зэвсэгт мөргөлдөөний дүнд гэмт этгээдүүдийг Палм Спрингээс баривчлагджээ. Гэмт этгээдүүдийн дунд Рений байсан юм. Тэрээр хулгайн дөрвөн бүлэг хэрэг, тээврийн хэрэгслийн нэг хулгай, галт зэвсэг ашиглан үйлдсэн нэг гэмт хэрэг, олон нийтийн амар амгалан байдалд халдсан нэг гэмт хэрэг үйлджээ. Рений үйлдсэн гэмт хэрэгтээ 12 жилийн хорих ял сонссон бөгөөд хохирогчдод 58 сая гаруй долларын нөхөн төлбөрыг барагдуулах ёстой аж.

Тайчигч & мансуурагч

8-р улирлын оролцогч Жаил Страусс шоунаас мансуурах донтолтоо дарж чадаагүйн улмаас хасагдаж байжээ. Next top model шоунаас зургаан жилийн дараа гэр оронгүй болсон тэрээр мөнгө олохын тулд тайчиж эхэлсэн юм. Найз нарынх нь нэг нь мансууруулах бодисоо хэтрүүлсний улмаас нас баржээ.

Эдгэсэн нь

5-р улирлын ялагч Лиза Д’Амато архи, марихуан, кокаин тэр бүү хэл мөөгөнд донтож байжээ. Др.Дрюгийн шоунаас түүнийг мансуурах донгийнх нь улмаас хасч байв. Сайшаалтай нь түүний амьдрал сайхнаар эргэсэн юм. Эмчилгээний дараа эрүүл саруул амьдралыг сонгосон тэрээр топ модель шоуны 17-р улирлын үеэр шилдэг моделиудтай өрсөлдөж ялагч болсон билээ. Тэрээр 2013 онд хүү төрүүлсэн юм. Лиза одоо“Би аз жаргалтай хүмүүсийн нэг болсон” хэмээн ярьдаг.

Биеэ үнэлэгч

14-р улирлын ялагч 28 настай Анжелеа Прэстон тус шоуны бүх оддын 17-р улиралд дахин өрсөлдсөн юм. Харин улирлын зураг авалт эхлэхээс өмнө нэг жилийн хугацаанд тэрээр биеэ үнэлж байжээ. Хасагдаагүй бол тэмцээний ялагч болох магадлалтай байсан Прэстон 2014 онд Тайра Бэнксээс гурван сая доллар нэхэмжилсэн байна.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить Ганжа Пестово Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Ð’ÐµÑ€Ñ…Ð¾ÑÐ½Ñ ÐºÐµ купить Кокаин КедровыР¹ Купить закладкР¸ лирика в Ð‘ÐµÐ»Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ ÐºÐµ ÐŸÐ»Ð¾Ñ‚Ð½Ð¾ÑÑ ‚ÑŒ уксусноР³Ð¾ ангидриР´Ð° Методон в МамадышРµ ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Канаше купить Хмурый ЭлектроР³Ð¾Ñ€ÑÐº купить Порох Шелехов АрмейскР¸Ð¹ магазин Хаки купить ханка Узловая амфетамР¸Ð½ показанР¸Ñ купить Твёрдый Маркс Купить кокаин на варадерР¾ Экстази в ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐºÐµ купить Гиблый Баймак купить Гердос ÐŸÑ€Ð¸Ð¾Ð·ÐµÑ€Ñ Ðº Марки в Ефреме Купить закладкР¸ спайс в ГеленджР¸ÐºÐµ Спайс в Верхнем Уфалее стаф в ПетропаР²Ð»Ð¾Ð²ÑÐº-КÐ
IP:95.85.69.32  2018-06-21 11:42:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.