Үнэт эдлэлээ хандивлаж улсаа хямралаас гаргасан солонгосчуудын түүх

2016/11/28
Share |
Хүмүүс:
Үнэт эдлэлээ хандивлаж улсаа хямралаас гаргасан солонгосчуудын түүх

1997 онд болсон Азийн Санхүүгийн хямрал Өмнөд Солонгос улсад хүнд цохилт болж, харин тэд хямралыг хурдан даван туулах боломжийг зоригтой эрэлхийлсэн нь амжилтанд хүргэсэн түүхтэй.

Тухайн үед улс орноо эдийн засгийн хямралаас гаргахын тулд 300 кг алтыг олон нийтийн дунд өрнүүлсэн аяны хүрээнд цуглуулжээ. Улс орон даяар өрнөсөн энэхүү аяныг “Даевүү”, “Самсунг”, “Хьюндай” зэрэг томоохон бизнесийн группууд эхлүүлсэн байна. Мөн жирийн ард иргэд өөрсдийн алтан эдлэлүүдээ хандивлаж, олон улсын зах зээлд гаргаж, худалдахаар хайлуулж байсан юм. 

 

Гэрийн эзэгтэй нар хуримын бөгжөө өгч, тамирчид алтан медаль, цомоо өгч байлаа. Мөн 60 насны төрсөн өдөр, эсвэл шинэ бизнес эхлүүлэхэд бэлэг болгон өгдөг уламжлал бүхий азын алтан түлхүүрүүдээ хүртэл өгч байв. Тус аян, зохион байгуулагчдын төсөөлж байснаас ч илүү өргөн хүрээг хамарч, нийгмийн бүхий л давхаргынхан нэгдэж байсан юм. Аяныг зохион байгуулагчдын хэлснээр, ердөө хоёрхон хоногийн дотор л гэхэд 10 тонн алт цуглуулжээ. Гэхдээ хамгийн ер бусын зүйл нь цуглуулсан алтны хэмжээ гэхээс илүүтэй, Солонгосчуудын эх орныхоо эдийн засгийг аврая гэсэн хүсэл эрмэлзэл байв. 

 

Тухайн үед Сөүл хотод айлчилсан ОУВС-гийн захирал Мишель Камдессю тус улсад өрнөж байсан үйл явдлыг “үнэхээр гайхамшигтай” хэмээн хэлж байв.

 

Бас нэгэн санаачилга нь Солонгосчууд эдийн засгийн хүндрэлийн эсрэг нэгдэж, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байсан юм. Солонгосын уламжлалт цэргийн үйлдвэрчний эвлэлүүд, зөвлөлдөх байгууллагыг бий болгон, үүндээ олон нийтийг нэгдэхийг уриалан, ажил олгогчид, улстөрчидтэй зэрэгцэн ажлын байрыг цомхотгохгүй байх боломж, гарцын талаар хэлэлцэж байлаа. 

Гэвч эх орныхоо эдийн засгийг аврах энэ хүчин чармайлт гадны ажилчдыг эх орон руу нь буцаахад хүргэжээ. Учир нь хилийн чанадад амрах эсвэл гадаадад үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдаж авах зэрэг нь ичгүүртэй үйлдэл мэт ойлголт нийгэмд газар авсан байна. Зарим хүмүүс эдийн засгийн хямралын үеэр гадны иргэд, импортын барааны эсрэг ялгаварлан гадуурах үзэл дэлгэрэх вий гэдэгт санаа зовинож байв.

 

Тухайн үед дийлэнх Солонгосчууд, тэдний ирээдүй ОУВС эсвэл олон улсын хөрөнгө оруулагчдын гарт байгааг мэдэрч байсан хэрэг. Тэд хямрал тус улсыг живүүлэх аюулыг мэдэрч байсан учраас, магадгүй өв уламжилж ирсэн, үнэт эдлэлүүдээ хүртэл өгч, өөрсдийнхөө хувь нэмрийг оруулахыг хүссэн байх.

 

 

 

Анхандаа алт цуглуулах аян хэр үр дүнгээ өгөх талаар ямар ч төсөөлөл байгаагүй юм. Харин зохион байгуулагчдын хэлснээр Солонгосчууд хувьдаа бараг 20 тэрбум долларын өртөг бүхий алтыг хадгалж, эзэмшиж байжээ. Энэ нь ОУВС-аас авах тусламжийн зээлийнх нь гуравны нэг нь Солонгосчуудад байсан гэсэн үг юм. Гэхдээ энэ нь Өмнөд Солонгосын нийт гадаад өрийн хэмжээтэй харьцуулахад ердөө далайд дусал нэмсэнтэй адил хэмжээтэй бага мөнгөн байсан ч гэж бас хэлдэг.                 Time.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Eh orondoo olson mongoo gadaadad gargaj urdeg maanaguud ih baihad eh oron yaj hogjihov dee.
IP:66.181.185.61  2019-01-13 11:17:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.