Хүүгийнхээ хуримын бэлэгнүүдийг хулгайлжээ

2016/11/29
Share |
Хүмүүс:
Хүүгийнхээ хуримын бэлэгнүүдийг хулгайлжээ

Хүүгийнхээ хуримын бэлэгнүүдийг хулгайлсан Туркийн уугуул нэгэн эмэгтэйг Австрийн шүүх 1200 еврогоор торгох шийдвэрийг гаргасан байна. Хүү, бэр хоёр нь түүнд хуримаараа авсан бэлэг болох алтан эдлэлүүдээ хадгалуулжээ. Хосууд Австрид амьдардаг ч тэдний хуримын ёслол Туркт болсон аж. Уламжлал ёсоор Туркийн хуриманд ирсэн зочид залуу хосод алтан эдлэл бэлэглэдэг юм. Тэдний авсан алтан бэлэгнүүдийн нийт үнэлгээ 20 мянган еврод хүрчээ. Хуримлагчид сүйт залуугийн ээжид алтан эдлэлээ хариуцуулахаар шийдсэн байна.

Гэвч залуу хосын хамтын амьдрал бүтэлтэй болоогүй учраас тэд хоёр тийш болохоор шийджээ. Харин хуриманд ирсэн алтан эдлэлүүдийг хуваахаар болсон гэнэ. Алтан эдлэлүүдээ авах гэтэл залуугийн ээж надад ямар ч алтан эдлэл байхгүй хэмээн гүрийсэн аж. Арга буюу залуус шүүхэд хандсанаар тэр хоёрын найз нөхөд, хамаатан саднууд гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Үүний үр дүнд залуугийн ээж тэдгээр алтан эдлэлүүдийг өөрийн болгохоор шунахайрсан гэдэг нь тодорхой болжээ. Эх сурвалж www.wikimon.mn -

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.