Саудын Арабт цас оржээ

2016/11/29
Share |
Хүмүүс:
Саудын Арабт цас оржээ

Саудын Арабын иргэд байгаль цаг агаарын онц сонин үзэгдлийн гэрч боллоо.  Тус улсын Ус цаг уурын байгууллагын мэдээгээр үргэлжилсэн бороо орж байснаа нутгийн нь хэд хэдэн район, төвийн нутаг, нийслэлийн орчимд агаарын температур эрс унаж  цас орж эхэлсэн байна. Элсэн манхан, говь бүхэлдээ цасаар хучигджээ.

Цаг уурынхан ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо нийт нутгаар орно гэж мэдээлж байна. Интернетийн сүлжээгээр байгалийн энэ соноин үзэгдлийн зураг хөвөрч эхэлжээ.

Саудын Араб нь зундаа байнга 50-иас дээш градус халдаг бол өвөл нэгдүгээр сард дунджаар 8-20 градус халуун, Улаан тэнгисийн эрэг орчимд бол 20-30 градус халуун байдаг газар юм. Өвөлдөө нутгийн баруун зүгийн Жизан хотод хааяа нэг цас ордог нь тун ховор.

Эх сурвалж: www.assa.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.