Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан: Миний нөхөр надад хайргүй болсон бололтой

2016/11/29
Share |
Хүмүүс:
Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан: Миний нөхөр надад хайргүй болсон бололтой

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хоёр хүүхдийнх нь аав, нөхөр болох хүн нь хуульч хүн байдаг гэнэ. Эхнэрийнхээ сонгосон мэргэжлийг ихэд ойлгон хүндэлдэг нэгэн бөгөөд ийм эр хүнтэй ханилсандаа өөрийгөө үнэхээр азтайд тооцдог тэрбээр цахим хуудаснаа нэгэн сонирхолтой гарчигтайгаар үзэл бодлоо нийтлэсэн нь олны анхаарлыг татаад буй.

 

Тэрбээр: МИНИЙ НӨХӨР НАДАД ХАЙРГҮЙ БОЛСОН БОЛОЛТОЙ

 

“Нөхөр маань надад хайргүй болсон бололтой. Ийн дүгнэх болсонд дараах шинж тэмдгүүд нөлөөлсөн юм. Шинэ жил болох гээд турах хэрэгтэй байна гэж хэлсээр байхад албаар шим тэжээл ихтэй хоол хийж хамарт үнэртүүлж "идчих идчих" гэсэн маягтай харсаар байгаад идүүлж байна. Өглөө ажилдаа гарахад цүнхэнд сэмхээн хоол хийснийг сая мэдлээ. Бас саяхны нэг өглөө өндөр өсгийтэй гутлаа өмсөх гэхэд нуусан байв. Яагаад нуусныг нь асуухад хальтарч унана гэнэ. Хүн гоё харагдах гээд байхад хальтарч унахаар түрээ барин өсгийгүй гутал өмсүүлж "хорлов." Үсээ гоё сэнсдүүлээд гарах гэхэд "малгай өмс" гэж үглэв. Бас хүйтэнд даарна, ядарна гээд албаар мах чанаж аарц буцалгаж уулгав. Эртээд ханиад хүрсэн чинь муухай сармистай сүү буцалгаж өгөөд уулгах гэж зовоов. Би таргалаад байна гэж үглэхэд "Чи ерөөсөө тарган биш.... таргалахгүй гээд хоолоо хасах нь буруу" гэж цаанаасаа захиалгатай юм шиг хэлдэг боллоо...Зөндөө олон ноосон оймс байсаар байтал шинээр оймс авчраад даарна өмс гээд байна. Тэрний оронд шилэн торико авчирч болохгүй юу. Машинаа өөрөө бариад явах гэхэд "зам хальтаргаатай байгаа, би барьж өгье" гээд дагаад байна. Тэгвэл автобусаар явья гэхэд заавал автобусны буудал хүргэж өгнө гээд салахгүй байна... Орой шөнө сууж шинэ контент дээрээ жаахан ажиллья гэхээр "ядарна эрт унт" гэх боллоо. Энд хэн нэгний захиалга этр байна уу, үгүй юу... Энэ мэтээс дүгнэхэд манай хүн надад "хайргүй" болсон юм шиг санагдаад байна. Харин та нар минь юу гэж бодож байна”...

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин Ийм сонин муухай хүүхэнтэй сууж байдаг азгүй эр байна. Одоо чамайг харахгүй баых аа. Өөр хохих анги руу явсан нв дээр байх
IP:150.129.141.9  2018-03-13 04:33:29
zochin Journalist is a very difficult profession.
IP:66.181.161.124  2018-08-03 21:23:35
dobsonz Zqpk04 http://pills2sale.com/ levitra nizagara
IP:5.188.211.22  2020-10-19 02:14:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.