БНСУ-ын ерөнхийлөгч огцрохыг хүсэж байгаагаа мэдэгдлээ

2016/11/29
Share |
Хүмүүс:
БНСУ-ын ерөнхийлөгч огцрохыг хүсэж байгаагаа мэдэгдлээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хе өөрөө огцрохыг хүсэж байгаа тухайгаа парламентын танхимд танилцуулсан гэж мэдэгдлээ.

Олон жил нөхөрлөсөн найзыгаа улс төрийн асуудал шийдэхэд оролцуулж байсантай холбоотойгоор иргэд түүнийг огцрохыг шаардан жагсаж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагт парламент түүнийг огцруулах эсэх талаар хэлэлцэх байсан юм.

Сөрөг хүчнийхэн Пак Гын Хег нөхцөл байдал хүндрэхээс өмнө нэр төртэйгээр албан тушаалаасаа огцрохыг сануулж байсан билээ. БНСУ-ын ерөнхийлөгчтэй холбоотой шуугиан гарснаас хойш хатагтай Пак Гын Хе ард түмнээс хоёр удаа уучлалт гуйж, ийм нөхцөлд орсондоо харамсаж байгаагаа илэрхийлсэн хэдий ч огцрохоос татгалзсан юм.

Харин өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ “Хэрвээ хууль сахиулагчид тэргүүнгүй засаглалаас болж үүсэх ямарваа хямралыг багасгаж, эрх мэдлийг шилжүүлэх аргыг олбол төрийн эрхээс шууд татгалзана” гэжээ.

Хэрвээ Пак Гын Хе ерөнхийлөгчийн албан тушаалаасаа татгалзвал одоогоор түүний орыг хэн залгамжлах нь тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл сөрөг хүчин болох Ардчилсан намын төлөөлөгч Юн Куан Сук “Ард түмэн түүнийг огцрохыг л хүсэж байгаа. Энэ мэдэгдэл бол бяцхан заль” гэжээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.