Дональд Трамп улсын хөрөнгөөр баяжжээ

2016/11/30
Share |
Хүмүүс:
Дональд Трамп улсын хөрөнгөөр баяжжээ

Өдгөө АНУ-ын ерөнхийлөгч болсон Дональд Трампийг маш баян гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл түүний хэрхэн хөлжсөн нь олон хүний сонирхлыг татаж байна. Тэрээр оюутан байхаасаа бизнесийн гараагаа эхлүүлжээ. Тухайлбал, Пенсилвань мужийн Санхүү худалдааны их сургуульд сурч байхдаа Огайо мужийн Цинцинати хотын дампуурсан комманийн 1200 айлын орон сууцны цогцолборыг зургаан сая доллараар авсан байна. Түүний худалдан авалтыг ашиггүй гэж хүмүүс хэлж байсан ч тэрээр хувиасаа ямар ч зардал гаргалгүй улсын зардлаар тус барилгыг сэргээн засварлажээ. Тэгээд засварласан барилгаа 12 сая доллараар зарж, их хэмжээний ашиг олон бизнест хөл тавьжээ. 

         Үүнээс хойш 1979 онд 58 давхар, доороо дээд зэрэглэлийн дэлгүүр, гадна талдаа 24 метр өндөр усан оргилууртай алдарт “Trump Tower” цогцолборыг барьж ашиглалтад оруулсан нь Д.Трампыг жинхэнэ барилгын “акул” болгосон байна. Түүний байгуулсан цогцолборын байрнаас Саудын Арабын хаан, кино од Софи Лорен зэрэг алдартнууд худалдаж авсан нь үнэгүй сурталчилгаа болсноос гадна Д.Трампын барьсан байшинд амьдрах нь нэр төрийн баталгаа гэсэн ойлголтыг америкчууд төрүүлэх болов. Түүний өрсөлдөгчид байрныхаа үнийг бууруулж байхад ноён Д.Трамп улам өсгөж байжээ. Нэгэнт одуудын дунд нэр алдраа цуурайтуулсан эрхэм тэрбумтны байраас хүмүүс худалдаж авах гэж дугаарлаж эхлэх болсон байна.

Эх сурвалж: Breakingnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.