Оргодлыг 10 жилийн дараа барьсан ч дахиад алдав

2008/06/11
Share |
Хүмүүс:
 Оргодлыг 10 жилийн дараа барьсан ч дахиад алдав

Багануур дүүргийн хорих ангиас гурван удаа оргосон Ч.Үнэнбатад холбогдох хэргийг шүүх хурал удахгүй болох аж. Ч.Үнэнбат 1992 онд Улсын төв музейгээс өндөр Гонгорын хэрэглэж байсан хэт хутга, гаансны хэрэгсэл зэрэг үнэт зүйл, үзмэрийг хулгайлаад баригджээ. Түүний хулгайлж, заримыг нь үрэн таран хийсэн эд зүйлc тухайн үед 50 шахам сая төгрөгөөр үнэлэгдсэн гэдэг. Багануур дүүргийн шүүхээс түүнд 10 жил хорих ял ногдуулсан байна.

Ч.Үнэнбат тус дүүргийн хорих ангиас 1993 онд оргоод 1997 оны дөрөвдүгээр сард баривчлагджээ. Улмаар хорих ангид дөрвөн сар ял эдэлж байгаад долдугаар сард дахин оргосон аж. Тэр цагаас хойш хэрэгтэн эхнэр авч, хүүхэдтэй болжээ. Гэр бүлийнхнийгээ тэжээхийн тулд Бээжингээс бараа авчирч зардаг байсан гэдэг. Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын ажилтан, цагдаа нар түүнийг 10 жил хайж байж  өнгөрсөн оны тавдугаар сард баривчилсан байна. Ч.Үнэнбатын удаа дараа оргосон хэрэгт нь Багануур дүүргийн шүүх Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 13 жил долоон сар хорих ял оноосон байна. Харин Нийслэлийн шүүх энэ хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн шинэчилсэн хувилбараар хэргийг шийдэнэ гэж мөрдөн байцаалтад буцаажээ. Хэргийг шалгах хугацаа дуусч өнгөрсөн сарын 13-нд шүүхээр товлосон байсан ч өмгөөлөгч нь эмнэлэгт хэвтсэн шалтгаанаар хурал хойшилжээ. Ч.Үнэнбатыг шүүхийн хуяг нарийн бичгийн даргын өрөөнд тусгаарласан хэсэгт гавлаж үлдээгээд, дараагийн хуралдааны шүүгдэгчийг оруулахаар явжээ. Энэ үед хэрэгтэн гаваа тайлж оргосон байна. Цагдаагийн ажилтнууд энэ удаа удалгүй олж авч чаджээ. Ч.Үнэнбат эхнэр, хүүхдээ санаад оргосон гэж мэдүүлжээ.

"Шүүхэд яллагдагчийг шүүх хуралдааны өмнө харгалзах байргүй, шүүхийн хуяг цөөн байгаа нь дээрх асуудал үүсэхэд нөлөөлж байна" гэж Багануур дүүргийн Ерөнхий шүүгч Д.Отгонбат ярьсан. Энэ хэргийн шүүх хурал удахгүй болох юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
galaxy êóïëþ òàáëåòêè ýêñòàçè закладкР¸ ск соли Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в ЗаводоуРºÐ¾Ð²ÑÐºÐµ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Бийске купить марихуаР½Ñƒ москва Купить закладкР¸ в СуровикР¸Ð½Ðµ Купить lsd в ОтрадныР¹ Лирика в Малой Вишере ЗакладкР¸ спайс в Елабуге êóïèòü çàêëàäêó äëÿ êíèãè õàðüêîâ порох закладкР¸ москва гашиш купить ЗакладкР¸ методон в ВолчансРºÐµ ЗакладкР¸ LSD в Шахунье ЗакладкР¸ методон в Ð§ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐµ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ для книг спб Купить закладкР¸ марки в Валдае Купить Гашиш в ЧерногоР»Ð¾Ð²ÐºÐ° çàêëàäêè ãåðîèíà â èðêóòñêå закладкР° на героине спайс тамбов купить ЗакладкР¸ реагент в Щекине Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Сольце ЗакладкР¸ шишки ак47 в СлободсРºÐ¾Ð¹ ЗакладкР¸ спайс россыпь в Анапе ЗакладкР¸ спайс россыпь в Рязани ТрамадоР» в ПикалевРµ çàêëàäêè õàðüêîâå ЗакладкР¸ бошки в КонаковРµ купить экстази барнаул ЗакладкР¸ стаф в ИнкермаР½Ð¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð² ается Купить соль в Унече Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ПетровсРºÐµ купить спайс в орске закладкР¸ в питере амфетамР¸Ð½ ТрамадоР» в Чехе
IP:46.161.61.85  2017-12-20 04:49:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.