Жүжигчин А.Мөнгөнзул Энэтхэг улсын “IFFI GOA” олон улсын кино наадамд хүндэт зочиноор уригдан оролцжээ

2016/11/30
Share |
Хүмүүс:
Жүжигчин А.Мөнгөнзул Энэтхэг улсын “IFFI GOA” олон улсын кино наадамд хүндэт зочиноор уригдан оролцжээ

Энэтхэг улсдаа хамгийн том,нэр хүндтэй “IFFI GOA” олон улсын кино наадамд Монголын уран бүтээлч хүндтэй зочиноор уригдан оролцсон байна. Тодруулбал, Ази даяар зохион байгууллагддаг хамгийн том нэр хүндтэй энэхүү кино наадамд “ДОЗ ПЛАС” энтертайнмэнтын жүжигчин А.Мөнгөнзул хүндэт зочиноор уригдан оролцжээ. "ДОЗ плас" энтертайнментын "Элэг нэгтэн" кино ээлжит кино наадамд оролцоод иржээ. Тус киноны хувьд олон улсын хэд хэдэн кино наадамд оролцож байсныг уншигчид санаж буй биз ээ. Тус наадам нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд 6000 зочид төлөөлөгчид оролцсон байна. Мөн энэхүү наадам нь хамгийн өндөр шагналын сантай гэдгээрээ бусад наадмаасаа ялгардаг аж. Дашрамд сонирхуулахад, “ДОЗ ПЛАС” энтертайнмэнтын бүтээл найруулагч ,жүжигчин Ш.Доржсүрэнгийн “ЭЛЭГ НЭГТЭН” уран сайхны кино Мумбай хотын Олон Улсын кино наадамд өрсөлдөж байгаа бөгөөд эцсийн шалгаруулалт энэ сарын эхээр болох аж. Одоогийн байдлаар эцсийн шалгаруулалтанд 7 кино шалгарч үлдээд байгаа бөгөөд түүний нэг нь “ЭЛЭГ НЭГТЭН” кино. Тун удахгүй Болливүдийн улаан хивс нь дээр Монголын уран бүтээлчид алхах нь тодорхой болжээ.





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.