Оросын ЭСЯ-ны дипломатч ”Хар сарнай”-гийн Амарааг зоджээ

2016/11/30
Share |
Хүмүүс:
Оросын ЭСЯ-ны дипломатч ”Хар сарнай”-гийн Амарааг зоджээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас энэ сарын 23-нд "One Event Hall"-д "Жаргалтай Улаанбаатар" цэнгүүнийг зохион байгуулжээ. Цэнгүүд ОХУ, БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд нар, дипломат албаны төлөөлөгчид оролцсон байна.

Арга хэмжээний үеэр "Хар сарнай" хамтлагийн ахлагч, дуучин Амараа ая дуугаа өргөсөн бөгөөд үйл ажиллагаа өндөрлөж түүний гарч явах үед Оросын Элчин сайдын яамны дипломат ажилтан архины шилээр толгой руу нь цохиж, зодсон тухай хэвлэлүүдэд мэдээлжээ.

Дуучин Амараа одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Дээрх хэргийг ХУД-ын цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Зодооны бичлэг баарны хяналтын камеруудад бичигдэн үлдсэн байжээ.

Хэргийн тухай Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамтай холбогдсон боловч тоймтой хариу өгөөгүй юм. Харин "One Event Hall" баарны төлөөлөгчтэй холбогдоход "Дотор ийм юм болоогүй. Гадаа болсон байх" хэмээн тайлбарлав.

Дашрамд дуулгахад, Оросын элчингийн ажилтан "One Event Hall" бааранд монгол залууг зодсон тухай зураг энэ сарын 28-нд "Twitter" сүлжээнд нийтлэгдсэн юм. Магадгүй, уг зураг дээрх зодооны үүсгэгч этгээдийн зураг байхыг үгүйсгэх аргагүй.

time.mn



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.