Улсын начин Б.Одхүү хүн зодож танхайрсан уу?

2016/12/01
Share |
Хүмүүс:
Улсын начин Б.Одхүү хүн зодож танхайрсан уу?

Байнга л хүн зодож танхайрсан асуудалд холбогдож байдаг Улсын начин Б.Одхүү урд шөнө Хан-Уул дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газарт зүй бус аашилж, шаардлага тавьсан хамгаалалтын ажилтанг зодож, хамрыг нь хугалж, танхайрчээ. Түүнд зодуулсан залуугийн бие хүнд сэхээний тасагт байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Харин зодооны хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.Б.Одхүү нь Улсын заан Ц.Баярсайханыг зодож танхайрсан хэргээр 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 5 жил 1 сарын ял сонсч байсан. Гэвч удалгүй суллагдсан юм. Олимпийн аварга Н.Түвшинбаярыг зодож танхайрсан гэх мэдээлэл ч байдаг.

Ер нь түүнд үйлчлэх хууль гэж байдаггүй бололтой юм. Шүүхээр таслан шийдвэрлэсэн ч удалгүй суллагддаг. Тэгээд л шаардлага тавьсан болгоныг зодож танхайрсаар явах юм. Монголчууд бөхдөө хайртай. Гэвч хайр хүндлэлийг нь дааж чадахгүй танхайрч яваа эдгээр хүмүүсийг яалтай билээ.

Эх сурвалж: ugluu.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.