Видео: С.Амармандахын биеийн байдал хүнд, тархинд нь “нөж” хурсан байдалтай байна

2016/12/02
Share |
Хүмүүс:
Видео: С.Амармандахын биеийн байдал хүнд, тархинд нь “нөж” хурсан байдалтай байна

Өнгөрөгч сарын 22-ны өдөр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын биед гадны хүн халдаж хүндээр гэмтээсэн ноцтой хэрэг гарсан. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр энэ хэрэг явдал гарсан бөгөөд тус арга хэмжээнд БНХАУ,ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар, дипломат ажилчид, зочид төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга, удирдлагууд зэрэг олон тооны хүндэт зочид уригдан ирсэн байсан гэдэг.

С.Амармандахын ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал хийж хэргийн талаархи бодит мэдээллийг хүргэлээ. Ар гэрийнхнийнх нь хэлж байгаагаар дуучин С.Амармандахын хувьд нүүрэндаа маш их оёдол тавиулсан бөгөөд биеийн байдал одоогоор хүнд, тархинд нь нөж хурсан байдалтай байгаа аж. Хэрвээ тархины нөж шимэгдэхгүй бол хагалгаанд орно гэсэн мэдэгдлийг эмч нар өгчээ. С.Амармандахыг хүнд гэмтээсэн этгээд Армен хүн байсан бөгөөд энэ асуудлыг улс төржүүлэхгүй байх, хувь хүний асуудал гэдэг үүднээс авч үзэхийг ард иргэдээсээ С.Амармандахын аав С.Сүхбаатар хүссэн юм. Мөн цахим хуудсаар түүнийг Hi гетлар гэж хэлсэн, 300 сая төгрөг нэхэмжилсэн гэх мэдээллүүдийг ор үндэсгүй зүйл гэдгийг мэдэгдлээ. Энэ хэргийг Монголын хуулийн байгууллага үнэн зөв шударга шийдэж өгнө хэмээн түүний ар гэрийнхэн, найз нөхөд найдаж байгаа бөгөөд хэвлэлийн хурлын үеэр “Хас” хээний талаар тайлбар өгсөн юм. Мөн өнөөдрийг хүртэл шүүх эмнэлгийн хариу гарч ирээгүй байгаад, хариу удаж байгааг гайхаж байгаагаа хэлсэн юм. Ямартаа ч энэ хэрэг хоёр улсын хоорондын асуудал биш хувь хүний асуудал учир ард иргэдийг асуудалд ул суурьтай хандахыг уриаллаа. Мөн хурлын үеэр хэрэг гарсан видео бичлэгийг үзүүлсэн бөгөөд гартаа шил биш металл зүйл атгаж, араас нь гүйж очин дагзнаас нь цохин, нүүр амыг нь хүндээр гэмтээсэн гэнэ.

Одоогоор С.Амармандахыг түүний гэргий сахиж байгаа бөгөөд дуучны том охины сэтгэл санаа маш хүнд байгаа аж.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.