Б.Амархүүгийн хуриманд Филипп Киркоров ирнэ

2016/12/08
Share |
Хүмүүс:
Б.Амархүүгийн хуриманд Филипп Киркоров ирнэ ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү энэ сарын 9-нд “Монгол бөхийн өргөө”-нд бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр тоглолтынхоо талаар болон ирэх онд хуримаа хийх талаар хэвлэлд ярилцлага өгчээ. Дуучин Б.Амархүү “Би 2017 онд О.Ариунзултайгаа хуримаа хийнэ. Бид хоёр хуримаа хийхээр дөрвөн жил гаруй хугацаанд бэлтгэсэн. Өнгөрсөн хугацаанд төлөвлөсөн бүхнээ хийхээр зорьж тэмүүлж явлаа. Бидний хуримд ОХУ- ын уран бүтээлч найзууд, Филипп Киркоров хүртэл ирэхээр амласан” хэмээсэн байна. Дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Ариунзул нар 2012 оны арванхоёрдугаар сард Казахстан улсын Астана хотод сүй тавьсан.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.