Жон Кантли амиа алдаагүй

2016/12/08
Share |
Хүмүүс:
Жон Кантли амиа алдаагүй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл 2012 оны долоодугаар сард Сири улсад сурвалжлага хийж байсан Британийн иргэн, сэтгүүлч Жон Кантлиг барьцаалсан билээ. Кантлиг хаана хорьж буй нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд 2015 оны эхээр тэрбээр террористуудын хяналтад байгаа Мосул хотноо нэвтрүүлэг бэлдэж, нэвтрүүлгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, өөрийгөө амьд гэдгээ мэдэгдүүлсэн юм. Уг нэвтрүүлгийг террористуудын захиалгаар Кантли хийжээ. Тэгвэл жил орчим сураггүй байсан Кантли өчигдөр террористуудын захиалгаар дахин нэг нэвтрүүлэг бэлдэж, олны хүртээл болгосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Мосул хотноо дахин нэвтрүүлэг бэлдэж, террористуудын хяналтад байгаа бүс нутгуудын талаар мэдээлж, иргэдтэй уулзсан байна.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.